Цас орж, шуурна
- 2017-12-25
- Цаг агаар
- 0

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас өгсөн мэдээллээр өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр, энэ сарын 27-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг болон хангайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 24,25-нд говь талын нутгаар, 26,27-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. 25-26-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 35-40, өдөртөө 22-27, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 23-28, өдөртөө 12-17, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 13-18, өдөртөө 3-8, бусад нутгаар шөнөдөө 18-23, өдөртөө 10-15 хэм хүйтэн байх төлөвтэй байна.

Сэтгэгдэл (0)