АОХН-ийн Ажлын хэсгийн уулзалтанд оролцлоо

Варшав хотноо болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Гүйцэтгэх хороо болон Ардчиллын боловсролын асуудлаарх Ажлын хэсгийн хуралдаануудад оролцсон Элчин сайд С.Бадрал 2 дугаар сарын 1-ний өдөр АОХН-ийн өөрчлөлт шинэчлэлийн Ажлын хэсгийн уулзалтад  оролцлоо. Энэ ажлын хэсэг  Вильнюсийн Сайд нарын хурлаар баталсан өөрчлөлт шинэчлэлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлж ирсэн болно. 

Энэ удаагийн уулзалтаар АОХН-ийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаатай холбогдуулан Ажлын хэсгүүд, иргэний нийгмийн байгууллагуудын үйл ажиллагаа, оролцоог идэвхжүүлэх талаар болон зарим  тодруулах шаардлагатай асуудлыг хэлэлцэн нэгдсэн тохиролцоонд хүрлээ. Мөн Байнгын нарийн бичгийн дарга нарын газраас танилцуулсан төсвийн төсөөллийг сонсов. 

Манай улс даргын албыг хүлээн авснаас хойш шинэчлэлийн хүрээнд АОХН-ийн Удирдах зөвлөл, Гүйцэтгэх хороог байгуулаад байгаа юм.
UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)