Ким Жон Ун Ipad 2 захиалжээ
- 2012-02-04
- Дэлхий
- 0
Өнгөрсөн хавар дэлхийн зах
зээлд нийлүүлэгдэж, хэрэглэгчдийн хүртээл болсон iPad2-ын хэрэглээ өдөр тутам нэмэгдсээр байгаа. Хойд Солонгосын шинэ
удирдагч Ким Жон Ун ч мөн мэдээлэл, технологийн шинэ хэрэгслээс татгалзахыг
хүссэнгүй, iPad2 захиалсан тухай Японы эх сурвалжууд мэдээллээ.
Швейцарьт нилээдгүй олон жилийг өнгөөрөөж, номын дуу сонсч, европжсон хүү тэрбээр эцгийн тогтоосон хуучинсаг үзлээс ангижирч, хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхахыг хүссэн бололтой ийнхүү шинэ хувилбараас нэгийг захиалжээ.
Сүүлийн үед Хойд Солонгосын өндөр албаны эрхмүүдийн хүүхдүүдийн дунд iPad2 танил болж, хэрэглэх нь ихэссэн байна. Гэвч, улсын зүгээс интернэт орчинд чөлөөтэй ажиллаж, олон нийттэй харилцах орчин үеийн шилдэг хэрэгсэл iPad-ыг улс орны аюулгүй байдалд заналхийлэл учруулж, нууц мэдээллийг тархааж болзошгүй хэмээн үзэж, хэрэглээг нь тодорхой хэмжээгээр хязгаарлаж байгаа ажээ.
О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (5)
зочин (202.179.16.223)
21 зуунд гэхэд арай арай газар шүү бас одоо овоо нэг гайгүй болох байлгүй дээ хэхэ
er (203.91.119.100)
ergvv hognuud ym oilgoj ehleeshiw dee hehe
uls tor (49.0.148.185)
zov
gan (202.179.20.195)
hehe hvn bvhen l hereglej bna shvv dee
Тука (202.179.16.197)
тэгмээрсэн дээ арай арай