Ираны хиймэл дагуул эх дэлхийг зорив
- 2012-02-04
- Дэлхий
- 0

Цөмийн хөтөлбөрийн асууудлаас үүдэн олон улсын анхаарлын төвд байгаа Иран улс дотооддоо үйлдвэрлэсэн хиймэл дагуулаа дэлхийн тойрог зам руу амжилттай илгээлээ. Өчигдөр Ираны төрийн телевиз тус үйл явцыг шууд дамжуулжээ. Навид хэмээх нэртэй тус сансрын хиймэл дагуулыг урд нь туршилтаар гамшгийн үед ашигладаг байсан байна.
Энэ нь тэдний 2009 оноос хойш илгээж буй гурав дахь хиймэл дагуул бөгөөд энэ сарын 11-нд тохиох 1979 оны Лалын Хувьсгалын 33 жилийн ойг тохиолдуулан хийж буй томоохон ажлуудынх нь нэгээхэн хэсэг болж байгаа аж. Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмединежад хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн явдлыг сайшаагаад, ойрын хугацаанд шинэ хиймэл дагуулыг дахин хөөргөнө гэдэгт итгэлтэй байна хэмээн тэмдэглэсэн байна.
“АНУ болон Европын холбооны улс орнууд Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авсан хэдий ч, улс орны шинжлэх ухаан, технологийн салбарт хийх ололт амжилтын түүчээг зогсоож дийлэхгүй гэдгийг харуулсан түүхэн үйл явдал болж байна” хэмээн Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн мэдээлжээ.
Тус үйл явдлаас үүдэн Иран, Барууны улс орнуудын хооронд хурцадмал асуудал үүсч болзошгүй байгаа бөгөөд Иран сансрын технологиороо дамжуулан, цөмийн энергийг тээгч баллистик пуужинг хөөргөж, хориг арга хэмжээний эсрэг ажиллагааг үйлдэж болзошгүй гэх битүүхэн хардалт улс орнуудын дунд төрөөд байгаа юм.
О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (2)
zochin (202.179.16.197)
bas yu sedeem bol doo
zochin (202.179.16.197)
iran aa gej tsohordoggui uls oron uu ugui yu hehe