“Эрдэнэт үйлдвэр” компанийг хувьцаат компани болгож, хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлнэ
- 2018-01-10
- Улс төр
- 2

“Эрдэнэт үйлдвэр” хязгаарлагдмал хариуцлагатай компанийг нээлттэй хувьцаат компани болгож, нийт хувьцааны тодорхой хувийг иргэдэд эзэмшүүлэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдлээ. Хувьцаат компани болгох болон хувьцааг нь иргэдэд эзэмшүүлэх талаар санал боловсруулж УИХ-аар хэлэлцүүлэн батлуулахыг сайд Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар, Д.Сумьяабазар, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт даалгав. Нийт хувьцааны хэдэн хувийг, ямар хугацаагаар тасалбар болгон ямар нөхцөлөөр иргэдэд эзэмшүүлэх, иргэд хувьцаагаа худалдах, худалдан авахтай холбоотой журмыг Засгийн газар батлах юм. “Эрдэнэт үйлдвэр” компанид мөн хөрөнгийн үнэлгээ хийлгэхээр болсон байна. Компани жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдений баяжмал үйлдвэрлэдэг юм.
Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл (2)
Зочин (122.201.22.224)
Болж өгвөл хувьцааг нь дахин зарагдахааргүй зөвхөн үр хүүхдэдээ өвлөх боломжтой байдлаар шийдэх нь зөв болов уу
Зочин (122.201.22.224)
Овоо бүр хүн шиг шийдвэр гаргачихаж .Уг нь анх шууд л зарлачих байсан юм гэхдээ хоцроогүй .92 оны хувьчлал болоход Эрдэнэтчүүд их хувьчлалын бичгээрээ хувьцааг нь авсан юм гэтэл их дэлгүүр рүү шилжүүлээд тэр нь ч олдоогүй өнгөрсөн үүнийг нь мөн шийдээд өгчих хэрэгтэй юм даа.