Нийт нутгаар хүйтний эрч чангарна
- 2018-01-17
- Цаг агаар
- 0
Нийт нутгаар ойрын өдрүүдэд хүйтний эрч чангарах төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа. Тодруулбал, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 18-20-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, цасан шуурга шуурна. Харин нийслэл хотын хувьд энэ сарын 18-19-нд шилжих шөнө бага зэрэг цас хаялж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ. Энэ сарын 21-нээс хойш олон жилийн дунджаас харьцангуй хүйтэн байх аж. Нэгдүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 80 орчим хувьд цасан бүрхүүл тогтож, одоогоор 14 аймгийн 59 сум цагаан зудтай, 14 аймгийн 54 сум зудархуу өвөлжиж байна. Үүнд Увс аймгийн хойд тал, Завхан, Булган аймгийн ихэнх нутгаар, Архангай аймгийн зарим газраар, Төв аймгийн баруун тал, Дорнодын урд талаар зузаан буюу 10 см-ээс дээш зузаан цас тогтжээ. Харин Өмнөговь, Дундговь аймгийн зүүн хэсэг болон Дорноговийн ихэнх нутаг, Хэнтий Дорнодын залгаас нутгаар, Ховд аймгийн урт талаар цас багатай байна.

Сэтгэгдэл (0)