С.Бямбацогт: Өвс тэжээлийн хуваарилалт нүдээ олсон, зөв хүндээ очих ёстой
- 2018-01-20
- Улс төр
- 0
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос тавьсан өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн ханган ажиллаж, анхаарч буй талаарх асуулгад хариуллаа. Энэ үеэр малчдад өвс тэжээлийг хэрхэн үнэгүй, хөнгөлөлттэй үнээр, зээлээр олгох талаар, шатахууны үнийг нэмэгдүүлэхгүй байхад анхаарах, малчдын эрүүл мэндийн асуудал зэрэг чухал асуудлуудыг хэлэлцэж байна. Дашрамд, УИХ-ын уржигдрийн хуралдаанаар гишүүд өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэлэлцэх санал гаргаж, улмаар С.Бямбацогт гишүүний зүгээс горимын энэ асуудлыг хэлэлцэхийг наашлуулах горимын санал гаргаснаар ийнхүү хэлэлцэв. Мөн Засгийн газар энэ асуудалд анхаарал хандуулж өчигдрийн хуралдаанаараа зарим аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учир гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, мал тэвээргээ алдахаас өмнө малчдад өвс, тэжээл хүргэхээр Засгийн газрын хуралдаанаас шийдсэн. Энэ дагуу улсын нөөцийн салбар, цэгт байгаа 6714 тонн өвсийг үнэгүй, 5200 тонн тэжээлийг 50 хувь хямдруулан Архангай, Баянхонгор, Булган, Баян-Өлгий, Говь-Алтай, Дундговь, Завхан, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Өвөрхангай, Өмнөговь, Увс аймагт хуваарилах юм.

Сэтгэгдэл (0)