АИ92, АИ80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа
- 2018-01-24
- Улс төр
- 0

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар АИ-92, А-80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргасан байна. Харин дизель түлш болон АИ-95, АИ-98 бензиний Онцгой албан татварыг хэвээр үлдээхээр болжээ.
Мөн Дорноговь аймгийн Алтан Ширээ суманд Нефть боловсруулах үйлдвэр барих шийдвэр гаргажээ.
Түүнчлэн Алтан Ширээ сумын нутаг дахь 150 га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар болжээ. Тус талбай нь Сайншандаас 20 км зайтай. Энэ оны хоёрдугаар улиралд бүтээн байгуулалтын ажлууд эхлэх аж.
Бүтээн байгуулалтын ажлуудыг энэ оны 2-р улиралд хийж эхлэх юм байна.
"1. Сайншандаас Нефть боловсруулах үйлдвэр хүртэлх 20 км урттай салаа төмөр замын ажлыг УБТЗ барьж гүйцэтгэнэ.
2. Хүнд даацын тусгай зориулалтын авто замын барилгын ажлыг БХЯ хийж гүйцэтгэнэ.
3. Эрчим хүч дамжуулах шугамын ажлыг ЦДС ТӨК тус тус хийж гүйцэтгэнэ.
Б.Цэнгэл

Сэтгэгдэл (0)