Иран ямар ч улстай дайтахад бэлэн
- 2012-02-07
- Дэлхий
- 0
Исламын бүгд найрамдах Иран улс ямар ч оронтой дайн зарлахад бэлэн гэж Тегераны эрх баригчид мэдээллээ. “Ираны дайснуудад газар нутгаа ашиглуулсан ямар ч оронг Тегераны эрх баригчид дайснаа хэмээн үзэж дайн эхлүүлэх болно” гэж Ираны Ерөнхийлөгч махмуд Ахмадинежад мэдэгджээ.


Исламын бүгд найрамдах Иран улс ямар ч оронтой дайн зарлахад бэлэн гэж Тегераны эрх баригчид мэдээллээ. “Ираны дайснуудад газар нутгаа ашиглуулсан ямар ч оронг Тегераны эрх баригчид дайснаа хэмээн үзэж дайн эхлүүлэх болно” гэж Ираны Ерөнхийлөгч махмуд Ахмадинежад мэдэгджээ. Барууны орнууд Ираныг бараг гарах гарцгүй болтол нь бүсэлсэн
юм. АНУ болон түүний холбоотон орнууд Ираны хөрш бүхий л оронд өөрийн баазаа байгуулж амжсан бөгөөд Тегеран энэ мэдэгдлээрээ өрнөдийн холбоотнуудад газар нутгаа ашиглуулж буй хил залгаа орнуудыг дахин заналхийлэв. Тус улс газрын тосыг Европт гаргахыг зогсоохтой холбогдуулан Персийн булангийн хөрш орнуудыг нийлүүлэлтээ нэмэгдүүлэн Европ дахь Ираны газрын тосны орон зайг нөхвөл дайснаа хэмээн үзнэ гэж заналхийлсэн юм. Гэсэн ч Иран цөмийн зэвсэгтэй болбол бүс нутагтаа тэр дундаа газрын тосны баялаг Персийн булангийн хөрш орнуудаа дарамталж эхэлнэ гэдгийг АНУ Персийн булангийн орнуудын холбоонд сануулсан байна. Персийн булангийн орнуудын холбооны гол хоёр орон Саудын Араб, Катар бүс нутагт ноёрхлоо тогтоохыг санаархаж буй Иран “Аюул тарьж мэднэ” гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Пентагоны тэргүүн Леон Панетта “Ираны хөрш орнуудад өөрийн баазаа байгуулсан нь Тегераныг цөмийн зэвсэг эзэмшихэд саад хийх ганцхан зорилготой” гэжээ. Түүний хэлснээр Иран “Өдөөн хатгах үйл ажиллагаа”-гаа зогсоохгүй бол ирэх дөрөв, тав, зургадугаар сарын аль нэгэнд тус улсад цохилт өгөх гэнэ. Ингэхдээ эхний цохилтыг Израиль улсаас өгөх аж. “Олон улс Иранд нэвтрэн орохоос өмнө тус улсын цөмийн зэвсэг бүтээж эхэлж буй хориотой бүсүүдэд агаарын цохилт өгөх төлөвлөгөөтэй” байгааг Л.Панетта нуусангүй. Хэдийгээр олон улс Иранд оногдуулсан хориг арга хэмжээг дэмжиж чангаруулсан ч энэ нь тус улсад ноцтой хохирол учруулахгүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард НҮБ-ын харьяа Олон улсын цөмийн эрчим хүчний агентлаг Ираны цөмийн хөтөлбөрийн талаархи тайлан мэдээг олон улсад танилцуулсны дараа барууны орнууд Ираны эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлсэн. Тус тайланд дурдсанаар Иран улс цөмийн зэвсгийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болжээ. Иран “хангалттай” цөмийн зэвсэгтэй болбол эртнээс нааш өшөөтэй ирсэн Израильд түрүүлж халдах гэнэ. Үүнийг батлах гэсэн шиг Тегераны албаныхан Израилийг хамгийн түрүүнд устгах болно гэж мэдэгдэж байсан юм. Үүний дараа Израиль АНУ-тай Ираны асуудлаар нууц зөвшилцөлд хүрсэн байна. АНУын Ерөнхийлөгч Барак Обамагийн хэлснээр тус улс Ираны асуудлаар
Израильтай хамгийн ойр хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн АНУ Их Британи, Францтай хамтран холбоотны хүчнийг Персийн булан уруу илгээсэн байна. АНУ, Их Британи, Францын нисэх онгоц тээвэрлэгч, их буут, асар том хөлөг онгоцууд Ирантай дайтахад бэлэн болоод байгаа аж. Шинжээчдийн үзэж буйгаар “Агаар, газар, усан доор байлдах чадвартай асар том хөлгүүдийг холбоотны хүчин олон тэрбум ам.доллар зарлагадан зүгээр ч нэг хөдөлгөөгүй” гэнэ. Үүнээс гадна АНУ болон холбоотны хүчин Иран хөрш орнууд дахь цэргийн хүчээ зузаалсаар байна. Олон улсын цэргийн мэргэжилтнүүд
“Өрнөдийн холбоотон Ираны эсрэг дайнд Арабын нэгдсэн Эмират, Саудын Араб, Катар зэрэг барууны орнуудын цэргийн хөлд гишгэгдээгүй олон орныг татан оролцуулж, Ираны ойролцоох баазуудаа урьд өмнө байгаагүйгээр зузаатгасан зэрэг нь тун ширүүн байлдааны ажиллагаа болохын цондон” гэж зөгнөж байна.
UNEN.MN

Сэтгэгдэл (3)
zochin (202.179.7.6)
Muusa baruunuud gazar ni tsomrood dooshoo orchchosoi amerik gantsaraa chadahgvi shdee iranii esreg aimhai nowshnuud iraanii irgen bur amia zoloslogch bolon teged taiwan amidral uzuulendee tanaard baruunuudad
yhgd (182.160.31.109)
oo za za bvsleed avchixsan yum bna shdee iran mon zopigtoin bnaa yandaa zailuul
(203.91.118.190)
iran bolon izrial 2-oos bolj dain ehelne gesen yag bieleh shinjtei shuu