О.Баасанхүү: Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч жагсаал цуглаанд уриалж болохгүй

АН-ын удирдлагууд өнөөдөр мэдээлэл хийж маргааш улс орон даяар жагсаал цуглаан зохион байгуулах гэж байгаагаа мэдэгдсэн. Энэхүү хэвлэлийн бага хуралд МАХН-ын гишүүн Ц.Оюунбаатар хамт оролцож МАХН жагсаал цуглаан хийхийг дэмжиж байгааг илэрхийлсэн юм. Үүний дараа УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ.

Тэрээр "Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга манай МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзаад энэ жагсаалд дэмжлэг авах талаар ярьж байгаа юм билээ. Бид үүнийг баталгаажуулна. Үндэсний эв нэгдлийг хангах үүрэгтэй Ерөнхийлөгч жагсаал цуглаанд олон нийтийг уриалж зохион байгуулалтад нь оролцож болохгүй. Хэрэв Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга МАХН-ын дарга Н.Энхбаяртай  жагсаал цуглаан хийхээр төлөвлөсөн нь  нотлогдох юм бол Үндсэн хууль зөрчсөн хэрэг болно. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн асан Г.Уянга Ерөнхийлөгчийн зөвлөхөөсөө чөлөөлөгдөх ёстой, эсвэл Ерөнхийлөгч албан тушаалаасаа огцрох ёстой" гэв.

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • Hutsaldaa (202.9.41.42)

    2018-01-31

    Hutsaldaa sda mine

  • (122.201.31.206)

    2018-01-31

    ЭНЭ БААСХҮҮ СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ ГЭДЭГЭЭ УЛАМ ИЛҮҮ БАТЛАЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ БАЯНГОЛД АВИЛГААР АВСАН МӨНГӨӨР АРД ТҮМНИЙГ ХУДАЛДАН АВЧ ТЭНД БАЙРЛУУЛЖ АРХИДУУЛЖ МӨНГӨӨР ЗОДОЖ БАЙСАН НӨХӨР ХУУЛЬ БУС ЦУГЛААН ТӨРИЙН ОРДОНД ӨДӨР ШӨНГҮЙ ХОР НАЙРУУЛЖ ХҮН МУУЛЖ ТОЛГОЙ УГААЖ ДАРААН АРХИ МӨНГӨӨР АМИЙН ХААЖ СОГТУУ АВГАЙЧУУДАН ТӨРИЙН ОРДОНД ОРООГҮЙ ГАДАА ЭСРЭГ БАЙРТАЙ БАЙСАН ХҮМҮҮСРҮҮ ДАЙРЧ ЗОДОЖ ХУВЦАСИЙН УРЖ БАЙСАНИЙГ ХАРСАН ШҮҮ

  • иргэн (103.9.89.50)

    2018-01-31

    Зөв.Эв нэгдлийг хангах биш төр түмнийг талцуулж байгаа Ерөнхийлөгч,УИХ-н гишүүдийг огцруулах татуулах арга хэмжээг авах цаг болсон.Үүнд тууштай яваарай гишүүнээ.Шударга үнэн үг эрт орой 1 цагт ялалт авчирдаг.Өнөөдөр буруутсанч түүх хуучирдаггүй гэдэг шиг үнэн үг хэзээч үнэ цэнээ алдахгүй.Буруу зүйл хэлээд байгаа хүмүүс өөрт чинь атаархсан өөрөө эд нараас хамаагүй илүү байгаа учир өөрийг чинь няцуулж дарж авах л зорилготой.Үүнтэй эвлэрч болохгүй.Өөрийнхөөрөө л байх хэрэгтэй.Амжилт.

  • (66.181.182.163)

    2018-01-31

    Baasan Khuu