АН засаглаж биш жагсаж сурсан нам юм

Өнөөдөр МАН-ын нэрлэдгээр Сүхбаатарын талбайд, АН-ын нэрийддэгээр Чингис хааны талбайд сөрөг хүчнээс зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал үзэж харах зүйл ихтэй, үзэгч олныг уйдаахааргүй өндөр зохион байгуулалттай болж өнгөрлөө.

У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногийн тайлангаа тавих үетэй зэрэгцэн мэдээлэл хийж, удахгүй эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна гэсэн “амлалт”-аа Ардчилсан намынхан өнөөдөр биелүүллээ. Таван ес хэдий нь гарсан ч тачигнасан хүйтэнд өрнөсөн уг жагсаал цугласан олонд харин ч дааруулах сөхөө өгсөнгүй гэлтэй.

Жагсаал, цуглаан битгий хэл, өлсгөлөн зарлалтыг ч цочир сонин хүлээж авахаа болиод удаж буй нийслэлчүүд энэ удаагийн жагсаалын утга агуулга юундаа байгаад чих тавин хүлээсэн. “Намын эсрэг намын жагсаал ард түмэнд хэрэгтэй юм уу?” гэж асуух нэгэн байхад өнгөрсөн сард татвар, шатахууны үнэтэй холбоотой хэд, хэдэн шийдвэрээр иргэдийг давхар “цохилт”-д оруулсных нь хариуцлагыг сөрөг хүчин нэхэх нь зүйн хэрэг гэж үзэх хүн ч олон байв.

Юутай ч, өнөөдрийн жагсаалд сүүлийн үеийн “жишиг”-тэй харьцуулахад чамгүй олон хүн цуглажээ. “МАН төрийн эрхийг авснаасаа хойш АН-ын хийж хэрэгжүүлсэн ажил, шийдвэрийг эсэргүүцэж, үгүйсгэхээс өөр зүйл хийхгүй байна” гэж өнөөдрийн жагсаалыг зохион байгуулсан АН-ынхан үзэж буйгаа цухас илэрхийлээд авав.

Тухайлбал, намын лидер С.Эрдэнэ “Өнөөдөр бид МАН-ынхны нэрлэдгээр Сүхбаатарын талбайд, АН-ын нэрлэдгээр Чингисийн талбайдаа жагсч байна” гэх мэт авцалдаа муутай зүйрлэлээр энэхүү байр сууриа илэрхийлэхийг оролдож байлаа. “Бүх нийтийн эсэргүүцлийн жагсаал” тодотголтой уг найруулсан жүжигт нийслэлийн 30 мянган иргэн, 21 аймгийн нэгтгэсэн тоогоор 30 орчим мянган иргэн, нийтдээ орон даяар 60 мянган иргэн жагссан гэж Ардчилсан намаас мэдээлжээ.

Үнэн хэрэгтээ Ардчилсан намын идэвхтэн гишүүд, намын үүр хорооны дарга нар, дүүрэг, хотын намын хорооны ажилчид, дарга даамал нийлсэн Ардчилсан намын 30 мянган гишүүн дээрх жагсаалд “дайчлагдсан” юм билээ.

Жагсаж сурсан 20 гаран жилийн туршлагатай нам гэж өөр юм аа!

 

 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • (59.153.113.55)

    2018-02-02

    xaxa unen dee

  • AX (66.181.184.114)

    2018-02-02

    Ugui ee, Bondnoos hussan munguu uurch yavnaa, tsaaduul chini.

  • (103.9.90.130)

    2018-02-02

    Бондноос хуссан мөнгөө нуух гэж яваа юм уу

    AX (103.9.90.130)

    2018-02-02

    Ugui ee, Bondnoos hussan munguu uurch yavnaa, tsaaduul chini.