Филлиппинд газар хөдөлж, 7 хүн нас баржээ

Филиппинийн төв хэсэгт 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн голомт дээр байсан 7 хүн нас барсан байна


























Филиппинийн төв хэсэгт 6,7 баллын хүчтэй газар хөдлөлт болж, газар хөдлөлтийн голомт дээр байсан 7 хүн нас барсан байна.

Газар хөдлөлт өчигдөр үд дунд болсон бөгөөд Филиппиний төв хэсэг Негрос арлын ойролцоохи далайн эрэг дээр болжээ. Үндэсний гамшиг судлалын төвийн хэлж байгаагаар, бага сургуулийн нэгэн охин бетон  хананд даруулж амиа алдсан байна. Газар хөдлөлтийн хор уршгийн улмаас амиа алдагдсын тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд зарим оршин суугчид сураггүй алга болсон тухай Мужийн захиргаанаас мэдээллээ.

Цагдаагийнхан газар хөдлөлтөөс үүдэн далайн түрлэгээр бий болсон лаг шавран дунд оршин суучдыг хайх ажлыг өрнүүлсээр байна.
Газар хөдлөлтийн чичирхийлэл Кебу арал дээр мөн мэдрэгдсэн бөгөөд иргэд ихэд айж цочирджээ.

О.Удвал 

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)