Босогчид Ливи дэхь Хятадын Элчин Сайдын Яам руу халджээ
- 2012-02-07
- Дэлхий
- 0
Хятадууд НҮБ-н Аюулгүйн Консулын тогтоолын төсөлд хориг тавьсантай
холбогдуулан, Сирийн босогчид ардчилал энх тайван цогцлоон бий болгоход
уриалан Ливийн Триполи хотод орших Хятадын Элчин Сайдын Яам руу халджээ.

Эсэргүүцлийн цуглаанд оролцсон 50 гаруй нутгийн уугуул иргэд Хятадын Элчин Сайдын Яам руу өндөг, чулуу шидэн, эсэргүүцлийн хэлбэрээ илэрхийлсэн байна. Тэд Яамны цонхнуудыг хагалж, ханан дээр нь будгаар шүршин танхайрчээ. Одоогийн байдлаар, хүн бэртэж гэмтсэн талаархи мэдээлэл байхгүй байна.
Тус бослого нь Хятад, Орос улс НҮБ-ийн зүгээс ард иргэдийнхээ эрх ашгийг хурцаар хөндөж, хүний эрхийг дээд зэргээр зөрчиж байгаа Сирийн засгийн газрыг нэн даруй огцрохыг шаардсан НҮБ-н тогтоолын төслийг Хятад, Орос улсын аль аль нь зөвшөөрөхөөс татгалзсанаас үүдэн гарчээ.
Босогчид өчигдөр ийнхүү танхайрсан бол, ням гарагт Оросын Элчин Сайдын Яамны байрны гадаа олноороо цугларч, байрны гаднах ханыг будгаар шүршин, дээвэр дээр нь байрлах тус улсын далбааг урсан байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)