АНУ, Япон Америкийн усан цэргийг шилжүүлэн суурьшуулах асуудлаар ярилцав
- 2012-02-07
- Дэлхий
- 0
Япон, АНУ-ын Гадаад хэрэг, батлан хамгаалахын салбарын төлөөлөл өчигдөр
Вашингтонд Япон дахь АНУ-ын цэргийн хүчнийхнийг шилжүүлэн суурьшуулах
асуудлаар дээд хэмжээний уулзалт хийжээ.

Талуудын яриа хэлэлцээр АНУ-ын 8000 тэнгисийн явган цэргийг Японы Гуам мужаас Окинава руу шилжүүлэх асуудал дээр голлон чиглэгдсэн байна.
Конгресээс шилжин суурьшуулахтай холбоотой асуудлаар гарах зардлыг танах зорилгоор дарамт шахалт ирж байгааг харгалзан үзэж , АНУ-ын тал Окинава руу илгээх цэргийн тоог 4700-р хязгаарлах хүсэлтэй байгаа бөгөөд үлдсэн 3300 цэргийг Японы өөр муж болон бусад боломжтой улс орон руу сэлгэн байршуулахыг эрмэлзэж байгаа гэнэ. Тэнгисийн явган цэргүүдийг байршуулах боломжтой газруудын тоонд Хавай арал, Филиппин болон Японы гол арлуудын нэг Ямагучи муж ороод байгаа аж.
Харин Японы тал тус асуудлыг аль болох хурдан шийдэхийн зэрэгцээ АНУ-ын цэргийн хүчний байршиж байгаа бусад таван газрыг сэлгэн суурьшуулахгүй байх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
Талууд энэ асуудлаар Токиод дахин уулзах гэнэ.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)