Турк, Өмнөд Солонгостой дахин хамтарна

Турк Өмнөд Солонгосын талтай цөмийн цахилгаан станцын асуудлаархи хэлэлцээрээ дахин үргэлжлүүлэхээр боллоо.
Турк Өмнөд Солонгосын талтай цөмийн цахилгаан станцын асуудлаархи хэлэлцээрээ дахин үргэлжлүүлэхээр боллоо. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Бак болон Туркын Ерөнхий Сайд Ресеп Тайип Эрдоган Туркийн Хар Далайн эрэг дээр цөмийн цахилгаан станц барих хэлэлцээрийг дахин үргэлжлүүлэхээр зөвшилцөлд хүрчээ.
Хоёр орон 2010 оны долдугаар сард цөмийн эрчим хүчний үйлдвэр барих асуудлаархи харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан боловч, хэлэлцээрийн гол асуудалд маргаан үүссэний улмаас мөн оны арваннэгдүгээр сард цуцлагдсан байна.

Үүний дараа, Япон улс Өмнөд Солонгосын цөмийн цахилгаан станц барих төсөлд орлон гүйцэтгэгчээр оролцохоор гэрээ байгуулж байсан. Гэвч  өнгөрсөн гуравдугаар сард Япон улсыг ниргэсэн хүчтэй газар хөдлөлтийн улмаас Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станц дэлбэрч, улмаар гэрээ цуцлагдсан юм.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)