Ц.Цогзолмаа:Оюутны сургалтын зээл хүүгүй болж, зээлдэгч ажлын талбар дээр гарсны дараа төлбөрөө төлдөг болно

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна.

Хуралдаанаар Оюутны хөгжлийн зээлийн нөхцөлийг өөрчлөх тухай асуудлыг хэлэлцсэн байна. Тус зээлийн нөхцөлтэй холбоотой гарсан өөрчлөлтийн талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сэтгүүлчдэд мэдээлэл хийв.

Тэрбээр, "Оюутны хөгжлийн зээлийн нөхцөлийг бүхэлд нь өөрчиллөө. Оюутны сургалтын зээл хүүгүй болж, зээлдэгч ажлын талбар дээр гарсны дараа төлбөрөө төлдөг болно. Өнгөрсөн хугацаанд 90 тэрбум төгрөгийн зээлийн эх үүсвэр суулгасан ч таван тэрбум төгрөгийн зээлийг арилжааны банкнууд олгожээ. Уг зээлд одоогийн байдлаар 75 тэрбум төгрөг хуваарилсан. Энэхүү зээл нь 2.6-аас дээш голчтой амжилттай суралцаж буй залууст боломж болж очно" гэв.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (122.201.24.244)

    2018-02-06

    Yun reklamnii amitan be Bainga l zuragaa garguulj baikh yum Songogchidiin tuluulul bolno gej khoshuu debsej baij songogdsonoos bish said bolokh gej songogdoogvi bizdee. !!!