М.Оюунчимэг: Ахмадын болон түрээсийн орон сууцны эрэлт их байна

Төрийн орон сууцны корпорацаас өнгөрсөн нэг жилийн хугацаанд нөхцөл, шаардлагыг хангасан 360 иргэнийг ахмадын болон түрээсийн орон сууцанд хамруулсан байна. Эрэлт нь үүнээс хэд дахин их байгааг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлсэн байдаг. Тус хороонд ийм утга агуулга бүхий 700 гаруй өргөдөл ирсэн байдаг бол нийслэлийн Захирагчийн албанд 15 мянган ахмадын байр хүссэн өргөдөл хуримтлагдсан байдаг аж. Иргэдээс ирүүлсэн өргөдлийг нийслэлийн Захирагчийн ажлын албаныхан дугаарлаж цэгцэлдэг байсан бол өмнөх жилүүдэд дүүрэгт нь шилжүүлдэг болсноор одоо тоогоо алдаж, “1992 оноос хойш байр хүсээд бүтсэнгүй, өргөдөл маань ч хаана явдаг юм бүү мэд” гэх яриа төдий л сонин биш болжээ. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгах гол арга нь орон сууцжуулах явдал гэдэгт санал бодол нэгдсэн нийслэлийн удирдлага энэ онд таван байршилд барьж байгаа ахмадын болон түрээсийн орон сууцанд 10 мянган айл өрхийг хамруулах боломжтой гэж тооцож байгаа юм. Үүнээс тал хувийнх нь санхүүжилтийг нийслэлийн төсвөөс шийдэж байгаа юм билээ. Үлдсэнийг нь хэрхэн зохицуулах талаар УИХ-ын эрхэм гишүүн санал бодлоо илэрхийлэхдээ “БНСУ-аас авах жилийн 0.2 хувийн хүүтэй 500 сая ам.долларын зээлийг агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг дахин төлөвлөхөд зарцуулахаар болсон. Үүнээс хэдийг нь түрээсийн орон сууцанд шилжүүлэхийг тодорхой болгох хэрэгтэй” гэжээ. Мөн ипотекийн зээлийн жилийн хүүг долоо, урьдчилгааг 25 хувь болгож бууруулахаар Засгийн газрын төвшинд ярьж байгаа бөгөөд энэ уян хатан нөхцөл орон нутаг болон нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан газарт баригдсан орон сууцнаас байраа сонгосон тохиолдолд үйлчлэх юм. Гэхдээ энэ нөхцөл, боломж хараахан батлагдаагүй байгааг сануулъя.

Д.Мөнх

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • имэйл: monteprice05@gmail.com (197.234.219.114)

    2018-02-11

    имэйл: monteprice05@gmail.com Зээл хэрэгтэй юу? Таны өрийг төлөх эсвэл төлбөрөө төлөхөд зээл хэрэгтэй юу? Зээлийн түвшин бага байгаа бөгөөд орон нутгийн банкууд болон бусад санхүүгийн байгууллагуудаас капиталын зээл авах гэж зүдэрч байна уу? Бид дараахь зорилгын төлөө хувийн зээлийг санал болгож байна. Хувийн зээл, бизнесийн өргөжилт, бизнес эхлэх, боловсрол, өрийн нэгдэл, хатуу мөнгө зээл. Бид бага хүүтэй зээлийг 2% -ийн зээлээр санал болгодог. Өнөөдөр бидэнтэй холбоо бариарай: monteprice05@gmail.com