Олон үндэстний цэргийн сургуулилт болов
- 2012-02-08
- Дэлхий
- 0
Олон үндэстний цэргийн сургуулилт өчигдөр Тайландад эхэллээ. 31 дэхь
жилдээ зохион байгуулагдаж байгаа “Алтан Кобра” нэртэй тус сургуулилтыг
энэ удаад АНУ болон Тайланд улс удирдан зохион байгуулж байгаа юм.

Цэргийн сургуулилтын ажиглахаар Хятадын болон бусад 19 орны төлөөлөл хүрэлцэн ирсэн бөгөөд сургуулилтын үйл явцыг хянасан байна.
Түүнчлэн, Японы Бие хамгаалах урлагийн төвийн 75 гишүүн, Батлан Хамгаалах Яамны ажилчид ирж, эрүүл мэндийн болон хүмүүнлэгийн ажиллагаанд гар бие оролцжээ. Азидаа томоохонд тооцогддог тус сургуулилт 11 өдрийн турш үргэлжлэх юм байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)