Хятадын Дэд Ерөнхийлөгч АНУ-д айлчилна

Хятадын Дэд Ерөнхийлөгч Си Жинпинг ирэх долоо хоногт АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Барак Обама болон бусад засгийн газрын албаны томоохон төлөөллүүдтэй уулзаж, яриа хэлэлцээр хийхээр болсон байна.
Хятадын Дэд Ерөнхийлөгч Си Жинпинг ирэх долоо хоногт АНУ-д айлчилж, Ерөнхийлөгч Барак Обама болон бусад засгийн газрын албаны томоохон төлөөллүүдтэй уулзаж, яриа хэлэлцээр хийхээр болсон байна.
Хятадын Гадаад Хэргийн Яамнаас өчигдөр энэ талаар мэдээлэл хийсэн бөгөөд Сигийн айлчлал даваа гарагт Вашингтон, Лос Анжелес болон Иова хотуудаар айлчилснаар эхлэх ажээ.
Сигийн айлчлалын зорилго нь хоёр орны стратегийн харилцаа сайжруулахын зэрэгцээ харилцан итгэлцлийг нэмэгдүүлэхэд чиглэгдэх төлөвтэй байна.
Айлчлалын хөтөлбөр одоогоор бүрэн гараагүй байгаа хэдий ч, Си Ерөнхийлөгч Обама болон Дэд Ерөнхийлөгч Жой Байдентай Вашингтон хотод уулзахаар товложээ. Тэрээр мөн Иова хотоор орж, нутгийн оршин суугчидтай уулзалт хийх гэнэ.
Ажиглагчид Сигийн энэ удаагийн айлчлалыг Хятадын ирээдүйн удирдагч болох нүхээ ухаж байгаа хэрэг хэмээн үзэж байгаа бөгөөд тэрээр энэ жилийн сүүлээр болох Ерөнхийлөгчийн сонгуульд Ху Жин Таотой өрсөлдөхөөр зэхээд байгаа ажээ. 

Си АНУ-ын айлчлалынхаа дараа Иреланд болон Турк улсад айлчлах юм байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)