2012 он “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын жил”
- 2012-02-08
- Эрүүл мэнд
- 0

Зөвлөлгөөн энэ сарын 8-10ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдаж байна. Тус зөвлөлгөөнд хот хөдөөгийн, төр хувийн хэвшлийн эмнэлгийн байгууллагуудын удирдлагууд болон салбарын Үйлдвэрчний эвлэлийн байгууллага, мэргэжлийн салбар зөвлөл, хамтран ажиллагч олон улсын байгууллагуудын төлөөлөл гээд нийт 200 гаруй төлөөлөгч оролцож байна.
Зөвлөлийн нээлтэнд МУ-ын Ерөнхий сайд С. Батболд, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны Байнгын хорооны дарга Д. Очирбат нар хүрэлцэн ирлээ. Мөн ДЭМБ-ийн суурин төлөөлөгч Р. Виват, НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч Аржентина Матавелла, НҮБ-ын ХС-ийн суурин төлөөлөгч Ран Флауверс зэрэг гадны төлөөлөгчид ч иржээ.
Тус зөвлөлгөөний талаар Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар доорх хариултыг өглөө.
Өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын удирдах зөвлөлийн хурал эхэлж байна. Ямар ямар асуудал цаашид ЭМ-ийн салбарт тулгамдаж байна , энэ асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ?
Өнөөдөр эрүүл мэндийн салбарын удирдах ажлын албаны зөвлөлгөөн нээлтээ хийлээ. Энэ зөвлөгөөн гурав хоног үргэлжилнэ. Урд урьдын зөвлөгөөн нэг юмуу хоёр хоног үргэлжилдэг байсан. Энэ удаагийн зөвлөлгөөн гурав хоног үргэлжилж байгаа нь хэлэлцэх асуудал их байна, ЭМ-ийн салбарт хийгдсэн ажлууд их байна. Гэхдээ хийх ажил тэрнээс их байна. Тиймээс бид энэ зөвлөлгөөнийг өргөн бүрэлдэхүүнтэй зохион байгуулж байгаа юм. Өргөн бүрэлдэхүүн гэдэг нь хувийн салбарынх, төрийн байгууллагууд, мөн мэргэжлийн салбар зөвлөлүүд, ЭМЯ-ны хамт олон гээд 200 гаруй төлөөлтэй. ЭМ-ийн салбарт эрх зүйн чиглэлтэй олон ажил хийгдсэн. Дүрэм журам олныг гаргалаа. Энэ гаргасан эрх зүйн актууд амьдралд, ард иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ чанартай очиж чадаж байна уу? гэдэг асуудлыг нэгтгэн дүгнэж, энэ тал дээр онцгой анхаарч ажиллана. Энэ чанарын жилийн хүрээнд ээлтэй орчин, ёс зүйн асуудал, эмнэлгийн тусламжийг чанартай үзүүлэх тал дээр, нэн ялангуяа эмнэлгийн тусламж гэж монголд оношилж, эмчилж чадахгүй байгаа эмнэлгийн тусламжуудын тоог цөөрүүлж байгаа. Дээр нь ёс зүйн асуудлын тухай ярина. Тусгай төлөвлөгөө гаргаад зөвлөгөөнөөрөө хэлэлцээд түүнийхээ дагуу нэг турш эмнэлгийн чанарыг сайжруулах чиглэлээр ажиллана.
Үүнээс гадна анхан шатны сум, өрхийн ЭМ-ийн төвийн хөгжлийн стратегийг батлаж гаргана. Энийг батлаж гаргасанаар хуучин сумын эмнэлэг, өрхийн эмнэлэг гэдэг байсан зүйлийг ЭМ-ийн төв болгож өөрчилсөний хувьд нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг анхаарч ажиллана. Энэ нь юу гэхээр аливаа болзошгүй эмгэгийг үүсэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх талруу түлхүү ажиллана гэсэн үг.
Дээр нь нэгдсэн эмнэлгийн 2-р шатлалын эмнэлгүүдийн бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх эрүүл мэндийн тухай хуультай уялдуулан нэгдсэн эмнэлэг гэдэг бол 7-с доошгүй төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлж байх, тэр тогтолцоог бий болгох, эрүүл мэндийн яамны харьяа төв эмнэлэг болон тусгай мэргэжлийн төвийн бие даан ажиллах боломжийг хангаж өгөх удирдах зөвлөлийг гаргаж өгнө. Удирдах зөвлөлөөрөө тухайн эмнэлэг болон тусгай мэргэжлийн төв маань бодлого болон стратегаа санхүүжилтын, хүний нөөцийн, тоног төхөөрөмжийн зэрэг асуудлуудаа тэндээ бодлогоо боловсруулж ЭМЯ-ндаа санал ирүүлдэг. Тэрийг нь дэмжиж ажилладаг тогтолцоо руу орохоор төлөвлөж байна. Энэ зөвлөгөнөөрөө бид санал сэтгэгдлийг нь сонсоод ЭМ-ийн сайдын тушаал гарч энэ оноос хэрэгжүүлэн ажиллана.
Дараагийн томоохон асуудал бол “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” гэсэн аяныг зохион байгуулна. Ер хувь хүний эрүүл мэндийг хүүхдээс нь эхлээд хамгаалах ёстой. Энэ аяныг МУ-ын ерөнхий сайд С. Батболдын санаачилсанаар бид энэ үйл ажиллагааг эхлүүлж байна. Энэнийхээ төлөвлөгөөг бид зөвлөгөөнийхөө хугацаанд улс орон даяар МУ-ын бүх хүүхдийг үзлэг шинжилгээнд хамруулж эмчлэх асуудлыг хөндөж байгаа. Гэх мэтчилэн олон асуудлыг хөндсөн.
Ч. Батцэцэг
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
zochin (182.160.20.251)
Uul uurxain litsenz bishde emnelegiin ajiltnuudiin tsalin bagiig xelex ulitsenz shalgalt nertei mungunii biznesee zogsooxiig xusch ba