ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ажиглагчаар оролцоно

ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сарын 18-нд болно. Энэхүү сонгуульд УИХ-аас ажиглагч оролцуулах урилгыг ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Матвиенко, Төрийн думын дарга Вячеслав Володин нар ирүүлжээ. Тэдний урилгыг ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Искандер Кубарович Азизов УИХ-ын дарга М.Энхболдод битүүний өдөр гардуулан өгсөн юм.  УИХ-ын дарга М.Энхболд урилгыг хүлээн аваад “Парламент дахь намын бүлгүүдийн төлөөлөл бүхий 4-5 хүний бүрэлдэхүүнтэй ажиглагчдыг оролцуулна” гэв. 

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)