Улаанбаатарт өдөртөө 9-11 градус хүйтэн байна
- 2018-02-23
- Цаг агаар
- 0

Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ:
Өнөөдөр нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
2018 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 7-12 метр. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр 15-20 градус, Их нууруудын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Дорнод, Дарьгангын тал нутаг, Идэр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз, Халх голын хөндийгөөр 9-14 градус, Хүрэн бэлчир орчим, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 6-11 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 4 градус дулаанаас 1 градус хүйтэн, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. 9-11 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)