НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах санал гаргалаа

НИТХ өнөөдөр Хангарьд ордонд боллоо. Хуралдааны үеэр НИТХ-ын дарга С.Амарсайханыг огцруулах асуудлыг НИТХ дахь АН-ын бүлэг өргөн барилаа. Түүнийг огцруулах үндэслэлдээ гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг хэрэгжүүлэх бодит ажил бус, тунхагийн шинж чанартай болсон, санхүүжилтийн эх үүсвэр бүрэн тодорхойгүй байгаагаас гадна НИТХ-ын хуралдааны дэг зөрчигдөж, эмх замбараагүй байдал үүссэн гэж НИТХ дахь АН-ын бүлэг үзжээ. НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “НИТХ-ын дарга хуулийг хэрэгжүүлж ажиллах үүргээ биелүүлэхгүй, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байна” хэмээн хариуцлага тооцож, огцруулах санал гаргалаа.

 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (66.181.161.118)

    2018-02-27

    Ogtsor muu luiwarchin