Европын Сангийн Сайдууд Грект уулзана

Европын Сангийн Сайдууд Грекийн өрийн хямралын асуудлыг хэлэлцэхээр пүрэв гарагт яаралтай хуралдсан байна.
Европын Сангийн Сайдууд Грекийн өрийн хямралын асуудлыг хэлэлцэхээр пүрэв гарагт яаралтай хуралдсан байна. Люксбургийн Ерөнхий Сайд, Евро бүсийн Сангийн Яамдын хуралдааны даргалагч Жин Клаудж Жанкер лхагва гарагт хурлын товыг зарлаж, хуралдуулах асуудлаар  мэдэгдэл хийсэн билээ.
Грекийн Ерөнхий Сайд Лукас Пападемос Сангийн Яамдын удирдлагуудтай уулзах саналыг гаргасан бөгөөд хурлаар ирэх сард Грект санхүүгийн дэмжлэгийг татан төвлөрүүлэх, засгийн газрын бондыг хэрэгсэхгүй болгохоос зайлсхийх урьдач нөхцөлийг бий болгох зорилготой аж.
Засгийн газар болон эрх баригч намуудын удирдлагууд тэтгэвэр,тэтгэмжийг бууруулахаас бусад хямралаас гарах төлөвлөгөөг хэрэгжүүлэх асуудлаар санал нэгдээд байгаа гэнэ. Ерөнхий Сайд Пападемос Европын Холбоо болон Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчидтэй тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой асуудлыг шийдэхээр ярилцаж байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)