Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй
- 2012-02-09
- Эрүүл мэнд
- 0
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд-Монголын
ирээдүй” аяныг энэ онд улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн.
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын санаачилсан “Эрүүл хүүхэд-Монголын ирээдүй” аяныг энэ онд улсын хэмжээнд зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Энэхүү хөтөлбөрт 0-18 хүртэлх насны бүх хүүхдийг, эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж, тэдний эрүүл мэндийг үнэлэн эрүүл болгох зорилготой аян юм. Аяныг ерөнхий сайд өөрөө удирдан зохион байгуулж ажиллах бөгөөд аяны хүрээнд хийгдэх арга хэмжээнүүдийн талаар холбогдох яам, агентлаг, улсын бүх эрүүл мэндийн байгууллагуудад удирдамжаар хүргүүлэх юм байна. Аяныг 2 дугаар сарын 1-нээс 5 дугаар сарын 30, 6 дугаар сарын 1-нээс 12 дугаар сарын 30 гэсэн хоёр үе шаттай явуулж, шаардагдах 18 тэрбум төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргахаар болжээ.
www.UNEN.mn сайт Ч. Батцэцэг

Сэтгэгдэл (0)