Францад шатахууны үнэ “тэнгэрт тулав”
- 2012-02-09
- Дэлхий
- 0
Францын шатахуун түгээх станцуудад шатахууны үнэ урьд өмнө байгаагүй
өндөр үнэд хүрч дээд амжилт тогтоосныг тус улсын “Франс Пресс” агентлаг
уламжиллаа.

Энэ нь өнгөрөгч нэгдүгээр сард дээд амжилт тогтоосон үнээс ч өндөр аж. Шатахуун Францад өргөн хэрэглээний хамгийн хэрэгцээтэй бүтээгдэхүүний нэгд тооцогддог. Хэдийгээр бензиний үнэ нэмэгдсэн ч дизель түлшний үнэ бага зэрэг буурчээ.
Өнгөрөгч сарын дундуур тус улсад нэг литр дизель түлш 1.4240 байсан бол одоо 1.3960 евро болж буужээ. Дэлхийн эдийн засгийн хямралын үеэр буюу 2008 оны тавдугаар сард тус улсад нэг литр дизель түлш 1.4541 евро хүрч дээд амжилт тогтоож байв.
Шинжээчид Шатахуун үнэ нэмэгдэх болсныг Иран, Нигери зэрэг дэлхийн геополитикийн тогтворгүй байдалтай холбон тайлбарлажээ. Түүнчлэн ам.долларын эсрэг евро суларсантай холбосон байна. Францын зах зээлд дизель түлшний худалдаа 80 орчим хувьтай байгаа бол АИ-95 15, АИ-98 тавхан хувьтай худалдаалагдаж байна.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)