Аман хуур-Эрүүл мэндэд тустай

Нэгэн цагт аман хуур хөгжмийг хүн бү хэн л сонсож аялгууг нь сонирхон биширдэг байсан. Тэр бүү хэл айл бүхэнд байдаг байсан нь саяхан. Харин цагийн урсгалаар эл хөгжмийн үүх түүх бүү хэл өөрөө мартагдахад хүрээд байгаа билээ
Нэгэн цагт аман хуур хөгжмийг хүн бү хэн л сонсож аялгууг нь сонирхон биширдэг байсан. Тэр бүү хэл айл бүхэнд байдаг байсан нь саяхан. Харин цагийн урсгалаар эл хөгжмийн үүх түүх бүү хэл өөрөө мартагдахад хүрээд байгаа билээ. Уг нь аман хуур хөгжим нь ардын аялгуутай хослохоороо ямар гайхамшигтай ая эгшиг гаргадгийг хүн бүр мэднэ. Нэг үгээр хэлбэл ардын өв соёл гэж хэлэгдэх дайны хэмжээнд манай улсад өргөн хэрэглэгдэж байсан хөгжим билээ. Аман хуур нь хөгжмийн зэмсэг төдийгүй эмчилгээний багаж хэмээн хэлэгдэж олон улсад хүлээн зөвшөөрөгдөөд байгаа. Дэлхийн хөгжмийн урлагийн түүхэнд аман хуур нь авсаархан, тоглож сурахад амархан,  эрүүл мэндэд тустай, бие даан суралцах аргыг эзэмшүүлдэг давуу талуудаараа хүүхдийн хамгийн их сонирхдог хөгжмийн зэмсэг гэсэн тодотголыг авчээ. Аман хуур нь XIX зууны эхний хагасад Европт анх үүсчээ. Энэ нь 1820 оны үед зэгсээр хийсэн хувилбар нь юм. 1821 онд
Кристиан Фридрих, Людвих Бүшман нар аман хуурыг анх зохион бүтээсэн гэх ч өөр газар, яг ижил цаг үед аман хуурыг зохиосон хүмүүс ч байдаг бөгөөд Америк, Өмнөд Африк, Англи, Европт нэг цаг үед үүсчээ. Эхний ээлжид ардын дуу хөгжим тоглоход зориулж зохион бүтээсэн бол яваандаа хямд, жижиг, тоглож сурахад амар зэрэг нь энэ хөгжмийг ард түмний гэсэн тодотголтой болгосон ба 1920-д оны үед ид оргил үедээ хүрч байжээ. Одоо аман хуурыг үйлдвэрлэдэг томоохон байгууллагууд нь Япон, Хятад, Бразил, Америкт байдаг. Энэ хөгжмийн зэмсгийн олон давуу талын нэг бол бүх насныханд зориулсан. Хүүхэд зургаан настайгаасаа тоглож эхэлж болно. Дээр хэлсэнчлэн насны хязгаарлал байхгүй. Хөгжмийг сурах дасгалын явцад зөв амьсгалын дасгал маш их хийгддэг. Ам бол хүний гол мэдрэхүйн эрхтэн
юм. Иймээс ч хүүхдүүд хөгжмөөр дамжуулан зөөлөн сэтгэлтэй болж, хөгжмийг илүү сайн мэдрэх болдог. Аман хуурыг тоглоход хүчтэй эсэргүүцлийн өөдөөс сөрж, амьсгаа авч гаргахыг шаарддаг. Энэ үйл явц нь мембраныг хүчтэй болгож, гүнзгий амьсгалын тусламжтай уушгины багтаамжийг нэмэгдүүлдэг. Уушгины мэргэжилтнүүд аман хуур тоглох нь архагшсан уушгины өвчтөнүүдийн хувьд амьсгалын замын булчингуудын дасгал болдог ба эсвэл уушгины үйл ажиллагаа, багтаамжийг нь шалгах хэрэглүүр болдог болохыг олж тогтоож одоо эмчилгээнд хэрэглэдэг болжээ. Тэгэхээр эм уух дургүй хүүхдүүдийг эмчлэхэд тохиромжтой юм. Аман хуурыг гарамгай эзэмшсэн ихэнх хөгжимчдийн түүх ихэнхдээ адилхан байдаг.Үүний нэг жишээ бол аман хуурч Фридрих Ионэтт /Frйdйric Yonnet/ багаасаа
астамтай байжээ. Харин тэр аман хуур тоглодог байсан болохоор насанд хүрэх үед өвчин нь эдгэсэн байжээ. Ийнхүү урлаг гэсэн тодотголтойгоос гадна эрүүл мэндэд ач тустай аман хуур хөгжмийг нийтээрээ хэрэглэж сурвал бидний сэтгэхүйн эерэг талыг хөгжил нэгээр нэмэгдэх буй за.
UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)