АНУ 34 жилийн дараа цөмийн станцтай болно

АНУ-ын цөмийн энергийн зохицуулах хорооноос өчигдөр шийдвэр гаргаж, шинэ цөмийн цахилгаан станцуудыг барихаар боллоо.
АНУ-ын цөмийн энергийн зохицуулах хорооноос өчигдөр шийдвэр гаргаж, шинэ цөмийн цахилгаан станцуудыг барихаар боллоо.
Хоёр станцыг Жиоржиа мужийн өмнөд хэсэгт орших Вогтле станц дээр барихаар санал нэгдсэн байна. Вогтле станцийн 3,4-р нэгжүүд дээр баригдах уг хоёр станц нь 34 жилийн туршид баригдаагүй том цөмийн цахилгаан станц болох гэнэ. Станцуудыг зураг төслийг Тошиба корпорацийн АНУ дахь салбар Вестинхаус Электрик хийсэн байна.
Бүтээн байгуулалтын ажил тун удахгүй эхлэх бөгөөд ажил жигд явж, тогтсон хугацаандаа ашиглалтанд орсон тохиолдолд  2016 оноос эхлэн үйл ажиллагаагаа явуулж эхлэх ажээ.
1979 онд Три Майле арал дээр болсон дэлбэрэлтээс хойш АНУ цөмийн цахилгаан станц барих ажлыг зогсоогоод байсан юм.

Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаанаас Японы Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцийн ослоос хуримтлуулсан туршлагаа шинэхэн станцууд дээрээ хэрэгжүүлнэ хэмээн мэдэгдсэн бөгөөд Ноён Обама газрын тосны хараат байдлаас гарахад гол түлхэц болох цөмийн цахилгаан станц барих ажлыг дэмжиж байгаа илэрхийлжээ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)