С.Лавров Сириэс элчин сайдаа татах тухай хөндөв
- 2012-02-10
- Дэлхий
- 0
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров эдгээр өдрүүдэд Сирид айлчилж байгаа билээ.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров эдгээр өдрүүдэд Сирид айлчилж байгаа билээ. Түүнийг Сирид зочлох сургаар эхэлсэн Хомс хотын иргэдийн эсэргүүцлийг аюулгүйн хүчнийхэн цус асгаруулан дарахыг оролдсон юм. Гэсэн ч эсэргүүцэл зургаа дахь өдрөө үргэлжилж одоогийн байдлаар 300 гаруй хүн амь үрэгдээд байна. ОХУ Сирийг хүчирхийллээ нэн даруй зогсоохыг шаардсан мэдээг С.Лавров авчирчээ.
Тэрбээр “Хэрвээ Сири улс ОХУ-ын шаардлагыг биелүүлэхээс татгалзах юм бол Кремль тус улсаас Элчин сайдаа татаж болох юм” гэж мэдэгджээ. ОХУ Сириэс Элчин сайдаа татаж, хоёр талын дипломат харилцааг доод төвшинд буулгавал Дамаск хүнд байдалд орно. ОХУ Сирийг өрнөдийн болон булангийн орнуудаас хамгаалж буй сүүлчийн ганц орон юм. ОХУ Сирийг орхивол Хятад ч бас орхино гэдгийг Дамаск мэдэж байгаа учраас Москва уруу өөрийн төлөөлөгчдийг илгээж шийдвэрээ эргэн харахыг хүссэн байна.
Түүнчлэн Орос Сирийн зэвсгийн гол ханган нийлүүлэгч нь юм. Хэрвээ Орос, Сирийн харилцаа муудвал Сирид зэвсэг нийлүүлэх өөр орон олдохгүй билээ.
Ассад хүнд байдалд оров
Өрнөдийнхөн Сирийн зэвсэгт хүчний чадлыг идэвхтэй гэгч нь судалж эхэлсэн гэж Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв. Ираны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр Пентагон Сирид цэргийн ажиллагаа эхлүүлбэл Ассад хэр эсэргүүцэл үзүүлж чадахыг тандаж байгаа аж.
Ираны тоймчдын бичсэнээр хэрвээ АНУын Батлан хамгаалах яамны судалгааны хариу “нааштай” гарвал барууны орнууд Сирийг улам бүр дарамталж эхлэх гэнэ. АНУ болон түүний холбоотон орнууд дээрх судалгааны дүнд үндэслэн Сирид хэрэгжүүлэх шинэ төлөвлөгөөгөө боловсруулах гэнэ. Нөгөөтэйгүүр ОХУ-ын Гадаад харилцааны сайд Сергей Лавров, Гадаад тагнуулын албаны дарга Михайл Фрадков нарын Дамаск дахь Башар аль-Ассадын дэглэмийг эсэргүүцэгчид болон барууныхны сэтгэлд хүрсэнгүй.
Учир нь барууны орнууд ОХУ-ын төлөөлөгчдийн айлчлал Ассадыг огцруулж чадна гэж найдаж байсан юм. Тэдний найдаж байсан айлчлал бүтэлгүйтсэний дараа барууны орнууд Сирид цэрэг оруулах асуудлыг хэлэлцэж эхэлсэн юм.
Харин Сергей Лавров “Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын хувь заяаг тус улсын ард иргэд шийдэх ёстой” гэв. Гэсэн ч барууныхан Сирийн ард түмний хувь заяаг өөрсдөд нь даатгаж үлдээх бодолгүй байгаа юм.

Э.ТӨГСЖАРГАЛ
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)