Өнгөрөгч онд олон хүн аварга загасанд бариулжээ
- 2012-02-10
- Дэлхий
- 0
Аварга загасны халдлагын мэдээлэл цуглуулдаг олон улсын байгууллагын мэдээлснээр өнгөрөгч онд дэлхий даяар нийт 12 хүн аварга загасанд бариулж амиа алджээ.

Энэ нь 1993 оноос хойшхи хамгийн муу үзүүлэлт аж. 1994-2010 оны хооронд дэлхий даяар нийт 24 хүн аварга загасны “хоол болжээ”. Өөрөөр хэлбэл жилд ердөө хоёр хүн л аварга загасанд бариулж байсан байна.
Өнгөрөгч онд Австрали, Коста Рика, Кени, Шинэ Каледони, Реюньон, Сейшелийн арлууд болон Өмнөд Африкт аварга загас хүнд халдсан тохиолдол гарснас хамгийн олон буюу гурван хүн Австралид амь үрэгджээ.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)