Европын Холбоо Мьянмарын эсрэг хориг тавьж магадгүй

Европын Холбоо ирэх дөрөвдүгээр сард Ардчиллын төлөөх өөрчлөлт шинэчлэлтийн ажлыг эрчимтэй өрнүүлж байгаа Мьянмарын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй болоод байна.
Европын Холбоо ирэх дөрөвдүгээр сард Ардчилсан хувьсгалыг түгээн дэлгэрүүлж байгаа Мьянмар улсын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авч магадгүй болоод байна. Европын Холбооны Комиссар Андрис Пиебалгс ням гарагт Мьянмарт айлчлах бөгөөд Ерөнхийлөгч Тейн Сейн болон сөрөг хүчний удирдагч Аун Сан Сү Читэй энэ асуудлаар уулзаж, ярилцах аж.
Мьянмар улсын хувьд улс төрийн асуудлаар шоронд хоригдсон үй олон хүнийг суллаж, сөрөг хүчний удирдагч Аун Сан Сү Чид ирэх дөрөвдүгээр сард парламентын сонгуульд өрсөлдөх эрхийг олгон өөрчлөлт шинэчлэлтийн ажлуудыг эрчимтэй өрнүүлсээр байгаа юм.
Ирэх сонгуулийн үр дагавар, улс төрийн хэрэгт холбогдсон хоригдлууд олноороо суллагдсантай холбогдуулан дөрөвдүгээр сард эдийн засгийн хориг арга хэмжээг авч магадгүй байгаа тухай Европын Холбооны эх сурвалжууд мэдээлсэн байна. 

Европын Холбооны гадаад бодлого хариуцсан дарга Катерине Аштон мөн ирэх дөрөвдүгээр сард Мьянмарт айлчлахаар болжээ. Сүүлийн үед Европын Холбооноос Мьянмартай харилцаагаа зузаатгахыг эрмэлзэх болсон бөгөөд АНУ суурин суух Элчин Сайдаа илгээхээр болоод байгаа гэнэ.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)