В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдло

ОХУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Владимир Путин сонгогчдын 76 хувийн (52.6 сая орчим сонгогч) саналыг авч, албан тушаалдаа улиран сонгогдлоо. Энэ нь бүх үеийн түүхэн дэх дээд үзүүлэлт гэж Сонгуулийн төв комисс мэдээллээ.

2000 оны сонгуульд В.Путины төлөө 39.7 сая (52.9), 

2004 оны сонгуульд 49.6 сая сонгогч (71.31), 

2012 онд 45.6 сая (63.6), 2008 онд Д.Медведевийн төлөө 52.5 сая (70.3) хүн саналаа өгч байжээ.

Өмнө нь В.Путиныг төдтийлөн дэмждэггүй байсан Москва орчмын мужуудад дэмжлэг 78.62 хувьд хүрсэн нь мөн л дээд амжилтад тооцогдож байгаа ажээ.

Б.Ельцин 1991 онд 57.3, 1993 онд 53.8 хувийн дэмжлэгтэйгээр ялалт байгуулж байсан аж.

Сонгуулийн ирц 67 орчим хувьтай гарсан бөгөөд яс тоог өнөө өглөө Сонгуулийн төв комиссооос зарлах юм байна. 

Саналын хуудасны 95 хувийг тоолоод байх үед В.Путин 76.56, Коммунист намын нэр дэвшигч Павел Грудинин 11.92, В.Жириновский 5.77 хувийн саналтайгаар хошуучилж байв.  

В.Путин ОХУ-ын Ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо

Б.Саруул

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)