Вэн Жиабао Панчен Ламтай уулзав

Хятадын Ерөнхий Сайд Вэн Жиабао үндэсний эв нэгдлийг бий болгоход нөлөө бүхий оролцогч, шашны төлөөлөгч Түвдийн Панчен Ламыг дуудаж уулзжээ. Вэн өчигдөр Бээжинд Хятадын засгийн газрын эсрэг бослого гаргаад буй Түвдийн эсэргүүцэгчдийн асуудлаар түүнийг ийнхүү хүлээн авч уулзсан байна. 
    
    Хятадын Ерөнхий Сайд Вэн Жиабао үндэсний эв нэгдлийг бий болгоход нөлөө бүхий оролцогч, шашны төлөөлөгч Түвдийн Панчен Ламыг дуудаж уулзжээ. Вэн өчигдөр Бээжинд Хятадын засгийн газрын эсрэг бослого гаргаад буй Түвдийн эсэргүүцэгчдийн асуудлаар түүнийг ийнхүү хүлээн авч уулзсан байна. 
Өнгөрсөн жилээс эхлэн, Хятад Түвдийн хооронд газар нутагтай холбоотой маргаан өрнөж, энэ явдлыг эсэргүүцсэн лам хуврага, сүсэгтэн олон үй олноороо амиа алдсаар байгаа билээ. Одоо ч, Түвдүүдийн амьдардаг Хятадын баруун өмнөд мужид Хятадын засгийн газрыг эсэргүүцсэн лам нар өөрсдийгөө шатаан эсэргүүцлээ илэрхийлсээр байна. Түүнчлэн, оршин суугчид, цагдаа нарын хооронд хэд хэдэн мөргөлдөөн болоод байгаа юм.
Уулзалтын үеэр, Вэн Жиа Бао Хятад улсын зүгээс Түвдүүдийн амьдралыг сайжруулах талаар дорвитой арга хэмжээ авахаа мэдэгдээд, тус бүс нутгийн соёлын уламжлал, үнэт өвийг хамгаалж, шашны эрх чөлөөг нь эргүүлэн олгохоо амлажээ. Тэрээр Панчен Ламаас Буддын шашны лам хуврагуудыг Хятадын газар нутгийг хайрлан хамгаалж, хууль ёсыг даган мөрдөхийг уриалахыг мөн хүссэн байна.
Панчен Лам нь Далай Ламын дараа орох Түвдийн Буддын шашны их удирдагч юм. Хятадын Ерөнхий Сайдын Ламтаныг ийнхүү тусгайлан хүлээн авч уулзсан явдал “Хятад Панчен Ламаар дамжуулан Түвдүүдийг дарлах дарлалаа нэмэгдүүлэх зорилготой далд санаатай байгаа” гэх хардлагыг олон нийтэд төрүүлээд байна. 
О.Удвал 
www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)