Шороон болон цасан шуурга шуурна

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Маргааш өдөр Баян-Өлгий, Ховдын нутаг, Увсын баруун, Завхан, Говь-Алтайн хойд, Хөвсгөлийн өмнөд хэсгээр салхи баруунаас секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24-26 метр хүрч ширүүснэ.

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд:

26-27-нд ихэнх нутгаар өдөртөө дулаарч хүчтэй салхи шуургатай байх тул шар усны үерийн болон болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 03 дугаар сарын 27-ноос 03 дугаар сарын 31-нийг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 27-нд нутгийн хойд хэсгээр, 29-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 30-нд нутгийн зарим газраар  хур тунадас, нойтон цас орно. Салхи 27-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, 28, 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд зарим газраар секундэд   12-14 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. 27-нд нутгийн хойд хэсгээр, 28-нд нутгийн зүүн хагаст бага зэрэг хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Бусад хугацаанд өдөртөө дулаарна.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)