Попын Хатан Хаан таалал төгслөө

Америкийн алдарт дуучин Уитни Хьюстон 48 насандаа хорвоог орхилоо. Тэрбээр Лос-Анжелес хотын “Беверли Хилтон” зочид буудалд орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гаригийн 15.55 минутад нас барсан гэж барууны хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэв. Поп одын нас барсан тухай мэдээллийг дуучны төлөөлөгч Кристен Фостер ням гаригийн орой
хэвлэлийнхэнд цацжээ

    Америкийн алдарт дуучин Уитни Хьюстон 48 насандаа хорвоог орхилоо. Тэрбээр Лос-Анжелес хотын “Беверли Хилтон” зочид буудалд орон нутгийн цагаар өнгөрөгч бямба гаригийн 15.55 минутад нас барсан гэж барууны хэвлэл мэдээллийн агентлагууд мэдээлэв. Поп одын нас барсан тухай мэдээллийг дуучны төлөөлөгч Кристен Фостер ням гаригийн орой
хэвлэлийнхэнд цацжээ. Алдарт дуучны үхлийн шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Шинжээчдийн баг түүний үхлийн шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Албан бус мэдээллээр дуучин бүсгүй хар тамхи хэтрүүлэн хэрэглэсний
улмаас нас баржээ. Гэхдээ үүнийг баттай гэдэгт шүтэн бишрэгчид нь эргэлзэхгүй байгаа гэнэ. Учир нь Уитни хар тамхи ихээр хэрэглэдэг байсан аж. Дуучин бүсгүй хэд хэдэн удаа хар тамхи хэтрүүлэн хэрэглэн эмнэлэгт хүргэгдэж байсан юм. Үүнд түүний нөхөр, алдарт дуучин Бобби Брауныг Уитнигийн шүтэн бишрэгчид буруутгадаг. Бобби хар тамхийг хэтрүүлэн
хэрэглэдэг байсан ба Уитнийг хар тамхинд донтуулжээ. Уитни Боббитай амьдарсан 15 жилийн хугацаанд уран бүтээлээ үндсэнд нь орхиод байсан. Улмаар 2006 оны есдүгээр сард нөхөр Бобби Браунаас тусдаа амьдрах болж 2007 онд албан ёсоор гэр бүлээ цуцлуулсан билээ. Үүнээс хойш Уит ни алдагдсан он жилүүдийг бу цаан авчрах гэж уран бүтээлдээ идэв хийлэн орохын са цуу хар тамхи, согтууруулах ун дааны эмчилгээнд хамрагдаж байв. Бүх цаг үеийн хамгийн алдартай эмэгтэй дуучин Уитни 2010 оны байдлаар нийт 415 шагнал цуг луулснаар хам гийн их шагнал гардсан эмэгтэйгээр
“Гиннес”-ийн номд бичигджээ. Эдгээр шагнал дотор хоёр “Эмми”, зургаан “Грэмми”, 30 “Биллбоард Мюзик Авардс”, 22 “Американ Мюзик Авардс” зэрэг томоохон шагнал бий. Дуучин, жүжигчин, загвар өмсөгч, кино найруулагч, хөгжмийн найруулагч, дууны үг зохиогч тэрбээр 1980, 1990-ээд онд жинхэнэ алдрын оргилд хүрч байсан юм. Түүний дуунууд дэлхий даяар 170 гаруй сая хувь борлогдож дуучин бүсгүй 100 сая гаруй ам.долларын эзэн болж хамгийн баян эмэгтэй од болж байв. Түүнчлэн 1992 онд Холливудын алдарт жүжигчин Кевин Костнертай хамтарч тоглосон “Бие хамгаалагч” киногоор “МТВ Мюзик Видео Авардс”-ын шилдэг эмэгтэй жүжигчин болж байжээ. Уг киноны дараа жүжигчин Кевин Костнер, Эдди Мерфитэй нэр холбогдсон ч Бобби Браунтай гэрлэж Бобби Кристина Хьюстон Браун хэмээх нэг охинтой болсон юм. Pop, soul, R&B, dance чиглэлээр дуулдаг попын хатан хааны охиныг асрах эрхийг шүүх түүний эцэг Бобби Браунд шилжүүлж магадгүй байна.

UNEN.MN
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)