Улсын бүртгэл, оюуны өмчийн газрын дарга Р.Содхүүг ажлаас нь чөлөөлжээ

-Төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн тул Р.Содхүүг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын үүрэгт ажлаас чөлөөллөө. 

-Сүхбаатар аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг хүлээн авч З.Энхтөрийг тус аймгийн Засаг даргын үүрэгт ажлаас огцрууллаа. Хууль тогтоомж зөрчиж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал Засаг даргаа огцруулах саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлаад байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.   

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.9.41.160)

    2018-03-30

    Хуучин засаг дарга батсуурийн нохдуудын хийж байгаа ажил. Хүнийг зүгээр ажил хийгэхгүй үйлийг нь үзэж бай шиг байна даа. ЭНЭ малнууд МАН-аас 4 урвагч Ардчилсан намд урвасан сурагтай. Урвагчид хэзээд урвагч л байдаг байхгүй юу.