Манделагийн хөрөг мөнгөн дэвсгэртэн дээр хэвлэгдэнэ

Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлах үзлийн төлөө тэмцэгч Нелсон Манделагийн хөрөг энэ жилийн сүүлээр улсын хэрэглээнд байгаа мөнгөн дэвсгэртүүд дээр хэвлэгдэхээр болжээ.
Өмнөд Африкийн Ерөнхийлөгч асан, арьс өнгөөр ялгаварлах үзлийн төлөө тэмцэгч Нелсон Манделагийн хөрөг энэ жилийн сүүлээр улсын хэрэглээнд байгаа мөнгөн дэвсгэртүүд дээр хэвлэгдэхээр болжээ.
Ерөнхийлөгч Жакоб Зума бямба гарагт  Өмнөд Африкийн ард түмэн тэдний  төлөөх үйлст бүхий л амьдралаа зориулсан Нелсон Манделаг ийнхүү хүндэтгэх болсонд ихэд талархаж байгаа тухай сэтгүүлчдэд ярьжээ.Тэрээр олон нийтэд Манделагийн хөрөг бүхий 50-тын дэвсгэртийг дээжлэн сонирхуулсан бөгөөд тун удахгүй Өмнөд Африкийн таван дэвсгэрт дээр хэвлэгдэнэ хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.
Мандела арьс өнгөөр ялгаварлах үзлийн төлөө тэмцэж, амьдралынхаа 27 жилийг шоронд сууж өнгөрөөсөн Өмнөд Африкийн баатарлаг зүтгэлтэн бөгөөд суллагдсаныхаа дараа 340 жилийн турш ноёрхсон эзэрхэг түрэмгий дэглэмийг унагаж чадсан билээ.
Мандела 1993 онд Өмнөд Африкийн ард түмний төлөөх үйлсээрээ Нобелийн шагнал хүртсэн бөгөөд удаах жил нь Өмнөд Африкийн хамгийн анхны хар арьст Ерөнхийлөгч болж түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байна.

93 настай Мандела ойрын хэдэн жилийн турш олны нүднээс далд амьдарч байгаа бөгөөд тус мэдээг сонсоод ихэд баяртай байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн байна.

О.Удвал

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)