Залуу тэрбумтнуудыг ”ФОРБС” нэрлэлээ
- 2012-02-13
- Дэлхий
- 0
Алдарт “Форбс” сэтгүүл дэлхийн хамгийн залуу есөн тэрбумтныг нэрлэжээ. Жагсаалтыг уламжлал ёсоор “Google” компанийг үүсгэн байгуулагч Сергей Брин тэргүүлсэн байна. Олныг нуршилгүй дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудтай танилцъя.



Алдарт “Форбс” сэтгүүл дэлхийн хамгийн залуу есөн тэрбумтныг нэрлэжээ. Жагсаалтыг уламжлал ёсоор “Google” компанийг үүсгэн байгуулагч Сергей Брин тэргүүлсэн байна. Олныг нуршилгүй дэлхийн хамгийн залуу тэрбумтнуудтай танилцъя.

Нэг. “Google” компанийг үүсгэн байгуулагчдын нэг Сергей Брин 19.8 тэрбум ам.долларын
хөрөнгөөр жагсаалтыг тэргүүлжээ. Ноён С.Брин энэ жил 38 настай.
Хоёр. “Facebook”-ийг үүс гэн байгуулагч Марк Зукерберг 13.5 тэрбум ам.долларын хөрөнгөөр
жагсаалтын хоёрдугаарт орсон байна. Тэрбээр энэ жил 27 настай.

Гурав. БНХАУ-ын хамгийн том үл хөдлөх хөрөнгийн газар болох Гуанжоугийн “Country
Garden Holdings”-ийн гол хувьцаа эзэмшигч. Түүний эцэг нь компанийн захирал Уань Квок Киун ажээ. Уань Квок Киун нь 2007 онд Хонконгод өөрийн компаниа олон нийтийн хэвшлийн болгосноо зарлахын сацуу өөрт ногдох бүх хувьцаагаа охиндоо дамжуулж буйгаа
мөн дуулгасан. Ингэснээр өдгөө 30 настай Ян Хуан 4.1 тэрбум ам.долларын хөрөнгөөр
жагсаалтын гуравдугаарт бичигджээ.
Дөрөв. “Centaurus Advisos” сангийн тэргүүн Жон Арнолд 3.3 тэрбум ам.долларын хөрөнгөөр дөрөвт бичигдсэн байна. Тэрбээр энэ жил 37 настай.
Тав. Ана Лусиа дэ Маттос нь Бразилийн хамгийн эртний алдартай банкийн эздийн гэр бүлийн холын хамаатан. Тэрбээр 37 настай бөгөөд 3.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр тавдугаарт
бичигджээ. Дэлхийн дээдсийн хүрээллийнхэн түүнийг хамгийн азтай тэрбумтан хэмээдэг. Учир
нь тэрбээр нэг ч дусал хөлс гаргалгүйгээр дэлхийн тэрбумтнуудын эгнээнд элссэн юм.
Зургаа. 2010 оны гуравдугаар сард 77 насандаа таалал төгссөн ашигт малтмал дамжуулах шугамын магнат Дан Данканы хүү Скотт Данкан 12.4 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөрөнгө өвлөн үлджээ. Эцэг Данкан нь 1968 онд хоёр ачааны машинтай хувийн бизнесээ эхлүүлж байсан бол өнөөдөр ашигт малтмал дамжуулах 62 мянган км хоолойг эзэмшиж түүнээсээ сая сая долларын ашиг олох болжээ.

Долоо. Дэлхийн хамгийн залуу тэрбумтан Дастин Московиц нь Марк Зукербергийн дотуур байрны өрөөний найз. Үүгээр ч зогсохгүй “Facebook”-ийн гурван удирдагчийн нэг. Тэрбээр 26
настай бөгөөд 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтын долдугаарт бичигджээ. Мөн
дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар “Форбс” түүнийг нэрлэсэн байна.
Найм. Японы хамгийн том харилцааны сүлжээ болох “Gree”-гүүсгэн байгуулагч. 2011 оны сүүлийн сар Калифорнияд болсон интернэт хэрэглэгчдийн чуулга уулзалтын үеэр “Facebook”-ийн “босс” Марк Зукербергтэй халз мэтгэлцэж олны анхаарлыг өөртөө татсан. Тухайн мэтгэлцээнээр Ёошиказу Танака М.Зукербергээс илүү мэдлэгтэй гэдгээ дэлхий нийтэд харуулж чадсан юм. Өдгөө 34 настай тэрбээр 2.2 тэрбум ам.долларын хөрөнгөөр жагсаалтын наймд бичигджээ.
Ес. “Форбс” сэтгүүлийн хамгийн баян өв залгамжлагчдын жагсаалтад найман настайдаа орж байсан Альберт вон Фурна Таксис жагсаалтын сүүл мушгижээ. Тэрбээр энэ жил 27 настай бөгөөд 2.0 тэрбум ам.долларын хөрөнгө эзэмшдэг байна.

Сэтгэгдэл (2)
(202.179.16.239)
Хэдхэн жилийн дараа би жагсаалтанд орно оо
(202.179.16.239)
өө ямар лаг юм бэ