Ерөнхий сайд БНХАУ-д айлчилна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 10-13-ны өдрүүдэд БНХАУ-д албан ёсны айлчлал хийх тов гарав. Айлчлалын үеэр МҮХАҮТ болон Хятадын Олон улсын худалдааг дэмжих хороо хамтран БНХАУ-ын Бээжин хотноо Монгол- Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бизнес форум зохион байгуулах юм байна. Засгийн газрын тэргүүний хувьд анхны гадаад айлчлалаа БНСУ- аас эхлүүлсэн. Харин одоо ийнхүү урд хөршид албан айлчлал хийх тов гарлаа. Түүний хувьд УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр баруун таван аймагт ажиллаж, орон нутгийн иргэдийн ажил амьдралтай танилцаж, төр засгийн зүгээс гаргаж буй бодлого шийдвэрийг танилцуулсан юм.

М.Өлзий

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)