Халдварт өвчний мэдээ

Улсын хэмжээнд 91.345  хүн амбулаториор үйлчлүүлсний 5498 буюу  6.0%  нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.9%, өнгөрсөн оны мөн үеэс 2.0%-иар тус тус багассан  үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд 91.345  хүн амбулаториор үйлчлүүлсний 5498 буюу  6.0%  нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 0.9%, өнгөрсөн оны мөн үеэс 2.0%-иар тус тус багассан  үзүүлэлттэй байна.
Улаанбаатар хотод 39.782 хүн амбулаториор үйлчлүүлсний 1787(4.5%) нь ТТӨ-тэй гэж оношлогдож, өмнөх 7 хоногоос 2.2%, өнгөрсөн оны мөн үеэс 3.4%-иар тус тус багассан  байна. ТТӨ-өөр өвчлөгсдийн  84.8%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 59.7%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна. Xотын  5  дүүргийн хүүхдийн түргэн тусламжийн нийт дуудлагын 48.7%-ийг ТТӨ-ий дуудлага эзэлж, өмнөх долоо хоногоос 1.9%, өнгөрсөн оны мөн үеэс 6.0%-иар тус тус  нэмэгдсэн байна.  
 Аймгуудад амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 7.2%-ийг эзэлж, өмнөх 7 хоногоос 0.1%-иар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеэс 0.9%-иар  багассан үзүүлэлттэй  байна.   
ХӨСҮТ-ийн ВСЛ-т УБ хот,  Дг, Төв  аймгуудын  томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 102  сорьц хүлээн авч, шинжилгээ хийхэд УБ хотын  БЗД,  ХУД, СХД, БГД-ийн өрхийн эмнэлэгүүд болон ЭХЭМҮТ-өөс ирүүлсэн 10(9,8%) сорьцонд томуугийн  В хэвшинжийн вирүс илэрлээ. Мөн 5(33,3%) нь респиратор- синцитиаль вирүс, 2(13,3%) нь энтеровирүс, 1(6,6%)  нь аденовирүс, 1(6,6%)  нь риновирүс, 2(13,3%)  нь иж томуугийн вирүс тус тус  эерэг байв.
АЗХХ буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (5141)-ийн дотор 280 буюу 5.4%-ийг эзэлж, өмнөх долоо хоногтой харьцуулахад 4.6%-иар багасч, уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт  бүртгэгдээгүй  байна.
Өнгөрч буй 7 хоногт Улаанбаатарт 11 төрлийн хадварт өвчний 251 тохиолдол бүртгэгдсэн байна. (Үүнд: вирүст гепатит - 64. гахайн хавдар 112, салхин цэцэг-39 ) ХӨСҮТ-д нийт 459 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаагаас вирүст гепатит-287, сүрьеэ-179, гахайн хавдар-57 байна.   
Гадаад мэдээ:
2012 оны эхний 1 сарын байдлаар Европын холбооны 12 улсад томуугийн халдвар босго үзүүлэлтээс давсан байна. Нийт 469 сорьцонд шинжилгээ хийхэд  95.7% нь А хэв шинж, үүнээс 96.6% нь А/Н3N2/, 3.4% нь А/Н1N1/ тус тус илэрсэн байна.

ХӨСҮТ-ийн тандалт судалгааны алба




www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)