Хүүхдийн мөнгийг 200 гаруй мянган хүүхдэд нэмж олгохоор болжээ

Дөнгөж сая Засгийн газрын хуралдаанаар хүүхдийн мөнгийг 200 гаруй мянган хүүхдэд нэмж олгох шийдвэрийг гаргажээ. Ингэснээр нийт хүүхдүүдийн 80 хувь нь хүүхдийн мөнгөн тэтгэмжийг сар бүр авч байхаар боллоо. Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн 860 гаруй мянган хүүхэд сар бүрийн тэтгэмжээ авахаар боллоо. 

Б.Цэнгэл

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (119.40.103.50)

    2018-04-05

    Тэтгэвэрийн 2 хөгшин бид хоёр ганц охин, зээгийн хамт амьдардаг. Охин маань гадаадад "хар"-аар ажиллаж,охиноо сургуульд сургаж байгаа. Зээ маань 12 настай, 6 дугаар ангид суралцдаг. Гэтэл зээд минь хүүхдийн 20,000 төгрөгийг өгдөггүй. Уг нь хадгаламж нээгээд сургалтын зардалд нэмэр болгоё гэсэн чинь дүүргийн халамжийн хэлтсийн мэргэжилтэн, хорооны халамжийн ажилтан нар танайх байр, хөргөгч, телевиз, угаалгын машин зэрэгтэй гээд хасчихсан. Хүүхдийг өвөө, эмээгийн хэрэглээгээр ялгаварлан гадуурхадаг улс дэлхийд манайхаас өөр байдаг болов уу. Бид 2 улсад 30-50 гаруй жил ажиллаж байж байртай болсон нь миний охидын буруу болж байгаа юм уу Ерөнхийлөгчөө, УИХ-ын даргаа, Ерөнхий сайдаа, НХХ-ийн Сайдаа. Налайх дүүргийн 7 дугаар хорооны иргэн Ж.Энхбаяр