Барууныхан Ираныг хүндэтгэх ёстой

Ир а н ы Ерөнхийлөгч Махмуд Ахма динежад өнгөрөгч бямба гаригт тохиосон Исламын хувьсгалын 33 жилийн ойн арга хэмжээний үеэр “Барууныхан Ираныг хүндэтгэх ёстой. Тэд Тегераны цөмийнхөтөлбөрийн маргааныг шийдвэрлэхийг
хүсвэл түрэмгийлсэн үг хэллэгээ зогсоох хэрэгтэй.

    Ир а н ы Ерөнхийлөгч Махмуд Ахма динежад өнгөрөгч бямба гаригт тохиосон Исламын хувьсгалын 33 жилийн ойн арга хэмжээний үеэр “Барууныхан Ираныг хүндэтгэх ёстой. Тэд Тегераны цөмийнхөтөлбөрийн маргааныг шийдвэрлэхийг
хүсвэл түрэмгийлсэн үг хэллэгээ зогсоох хэрэгтэй. Хэрвээ тэд түрэмгий үг хэллэгээ үргэлжлүүлсээр байвал Иран байр сууриндаа бат зогсоно. Бидний түүх, бидний соёлыг судал. Түрэмгийлсэн үг хэллэгт Ираны ард түмэн хэзээ ч бууж өгдөггүй” гэж хэлжээ. Түүний хэлснээр Иран улс дэлхийн хүчирхэг гүрнүүдтэй цөмийн хөтөлбөрийн асуудлаархи зургаан талт яриа хэлэлцээрийг эхлүүлэхэд бэлэн байгаа аж. Гэхдээ өрнөдийн орнууд Ираныг хүндэтгэн үзэх ёстой. Ираныг үл хүндэтгэн харьцаж дарамт шахалт үзүүлсээр байвал Иран ч мөн адил “гөжүүдлэх” гэнэ. Иран барууны орнуудын харилцаа Тегераны
эрх баригчдын явуулж буй цөмийн хөтөлбөрөөс болж хурцдаад байгаа билээ. М.Ахмадинежад өдөр бүр өсөн нэмэгдэж буй хурцадмал харилцааг намжаахыг хүсч байгаа аж. Барууны орнууд Иранд оногдуулах хориг арга хэмжээг чангаруулахаар тохиролцсон бөгөөд ирэх долдугаар сарын 1-нээс өмнө энэ хориг арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Иран болон барууны орнуудын харилцаа хурцадсаар дээд төвшиндээ хүрвэл дайн болох нь гарцаагүй байгаа юм. Ираны тагнуулын
албаныхны мэ дэгдсэнээр Израиль улс ойрын хэдэн долоо хоногт Иранд цохилт өгөхөөр бэлтгэж байгаа аж. Түүнчлэн
АНУ Израилийн энэ халдлагад нэгдэн орох нь тодорхой гэнэ. Ахмадинежад Ираны Эрх чөлөөний талбайд цугласан олон мянган хүнд хандан хэлэхдээ “Барууныхан Ойрхи Дорнодын үйл хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоох хэрэгтэй” гэжээ. АНУ, Иран хоёрын харилцаа 1979 оноос хойш хамгийн доод төвшинд хүрээд байгаа юм. Ахмадинежад барууны түрэмгийллийг зогсоохын тулд ойрын хугацаанд цөмийн хөтөлбөрийн үйл явцын талаархи чухал мэдээллийг олон улсад танилцуулахаар болсон байна. Уг мэдээлэл Ираны цөмийн хөтөлбөр энхийн зорилготой гэдгийг баруунд нотлох гэнэ. Барууны орнууд болон Израиль Ираныг цөмийн зэвсэг бүтээх гэж байна хэмээн сэжиглэж байгаа юм. АНУ-ын батлан хамгаалахын тэргүүн Леон Панетта энэ сарын эхээр Израиль ирэх дөрөвдүгээр сараас зургадугаар сарын хооронд Иранд довтлоно гэж мэдэгдсэн юм. Түүний хэлснээр Ираны ард түмэн эх орноо хамгаалахын тулд бүгдийг хийнэ гэж илэрхийлсэн гэнэ. Ираны нэгэн бяцхан охин “Би цөмийн эрдэмтэн болно” гэж хэлжээ. Энэ нь түүний эх орноо хамгаалах сэтгэл гэж Ахмадинежад хэлсэн байна.
www.UNEN.mn Э.Төгс
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)