Ким Чен Ун амьд
- 2012-02-13
- Дэлхий
- 0
Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун Хятадад нууц айлчлал хийх үеэр амь үрэгдсэн гэх мэдээлэл цацагдсан билээ.


Хойд Солонгосын залуу удирдагч Ким Чен Ун Хятадад нууц айлчлал хийх үеэр амь үрэгдсэн гэх мэдээлэл цацагдсан билээ. Түүнийг Бээжинд зочлох үеэр Америкийн тагнуулын ажилтнууд буудан хөнөөсөн гэж Хятадын “Weibo” микроблогт тавигдсан мэдээлэл удалгүй “Твиттэр”-ээр тар хаж олон нийтийн анхаарлын төвд ороод байсан юм. Гэсэн ч Хойд Солонгосын албаныхан түүнийг амьд хэмээн дээрх мэдээллийг үгүйсгэв. Түүнчлэн Пхеньяний эрх баригчид түүнийг Хятадад айлчилж байгааг няцаасан байна.Үүнээс өмнө Өмнөд Солонгосын цэр гийн алба ныхан Умардын удир дагч Хятадад зочилно гэж мэдэгдэж байсан юм. АНУ-ын албаныхан Хойд Солонгосын залуу удирдагч нас барсан нь бүрэн нотлогдоогүй тиймээс тэр амьд гэж үзэж буйгаа хэлжээ. “Weibo” сайтад мэдээлснээр Хойд Солонгосын дээд удирдагч алагдсан гэж мэдээлснээс гадна тэр өөрийн дээд удирдагчийн байр сууриа алдахгүйн тулд эцэг нэг, эх тус ууган ах Ким Чен Намыг алах тушаал өгсөн гэж бичсэн байна.
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)