Каддафийн хүүг өгөхөөс татгалзав

Бүгд найрамдах Нигер улсын Засгийн газар Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Саади Каддафиг Ливийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ.
Бүгд найрамдах Нигер улсын Засгийн газар Ливийн удирдагч агсан Муаммар Каддафийн хүү Саади Каддафиг Ливийн талд шилжүүлэн өгөхөөс татгалзжээ. Нигерийн Хууль зүйн сайд Мару Амаду “Аль-Саадийг зөвхөн шударга шүүхэд л шилжүүлэн өгнө” гэсэн байна. Ливийн өнөөгийн эрх баригчид түүнийг шилжүүлэн өгөхийг Нигерийн Засгийн газраас шаардсан юм. Ливийн Гадаад харилцааны сайд Ашур Бин Хаял гэмт хэрэгтэн шилжүүлэн өгөхөөс татгалзсан Нигерийн Засгийн газрыг шүүмжлэн “Хоёр орны дипломат харилцаанд сэв суулгаж байна” хэмээжээ. Тэрбээр цааш нь “Ливийн ард түмний эсрэг гэмт хэрэг үйлдсэн Саадийг Ливийн ард түмэн шүүхийг хүсч байна. Саяхны явуулсан санал асуулгаар Л и в и й н ард түмний 70 гаруй хувь нь Аль-Саадийг шийтгэхийг хүссэн” гэжээ. Өдгөө 38 настай Саади өнгөрөгч оны наймдугаар сард Ливийн газар нутгийн ихэнх хэсэг босогчдын гарт орсны дараа гэр бүлийн хамт Нигер уруу зугтжээ. Хурандаа Муаммар Каддафийн гурав дахь хүү, бизнесмэн, хөлбөмбөгчин Аль-Саади бусад ах дүүсээ бодвол эцгийнхээ үйл хэрэгт харьцангуй бага оролцсон нэгэн юм.

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)