Арабын Лиг Сирийн эсрэг НҮБ-тэй хамтарна
- 2012-02-13
- Дэлхий
- 0
Арабын Лиг НҮБ-н аюулгүйн консулыг Сирид үүсээд буй нөхцөл байдлыг
намжаах зорилгоор энх тайвныг эрэлхийлсэн хамтарсан ажиллагаанд
оролцохыг хүсчээ.

Сири дэхь ажиглалтаа зогсоогоод удаагүй байгаа Арабын Лигийн зүгээс Тус шийдвэрийг ийнхүү гаргасан аж. Ерөнхийлөгч Башар Ал Ассадыг суудлаас нь огцруулах зорилгоор, Лигээс гишүүн орнуудыг Сирийн засгийн газартай дипломат бүх харилцаагаа зогсоохыг шаардаад байсан билээ. Гэвч, Лигийн зүгээс энэ удаад Ассадын засаг захиргааныхантай яриа хэлэлцээрийн ширээнд суух онцгой эрхт элч төлөөлөгчийг илгээхээр болсон байна.
Сирид өнгөрсөн гуравдугаар сараас эхэлсэн засгийн газрыг огцрохыг шаардсан бослого, цуст мөргөлдөөнд 5400 хүн амиа алдаад байгаа гэсэн НҮБ-ийн статистик үзүүлэлт гарчээ.
НҮБ-н Аюулгүйн Зөвлөлийн гаргасан Сирийн засгийн газрыг огцруулах шийдвэрт Орос, Хятад улс санал нэгдээгүйгээс үүдэн, эсэргүүцлийн цуглаан газар аваад байгаа бөгөөд Засгийн газрын зүгээс сүүлийн хэдэн долоо хоногийн туршид нийслэл Дамаскас болон ойролцоох хүн ам ихээр төвлөрсөн Хомс хотод халдлага дайралтуудыг хийж, ард түмнийхээ эсрэг зогсоод байгаа юм.

О.Удвал
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (0)