Бяцхан охин 10 метр гүн цасан доороос амьд олджээ
- 2012-02-13
- Дэлхий
- 0
еКосовогийн таван настай бяцхан охин их цасан хунгарт дарагдан нурсан байшингийнхаа доороос 10 цагийн дараа амьд олджээ.

Охин 10 метр гүн цасан хунгар дор дарагдсан байсныг Онцгойгийнхон гаргаж авчээ. Эмч нар охиныг эмчилж, шаардлагатай тусламжийг үзүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь сайжирч байгаа гэнэ.
Европт орсон их цасны улмаас нас барсан иргэдийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд Серби, Косовогийн тосгонууд одоогоор гэрэл цахилгаангүй болоод байгаа юм. Цаг уурчдын хэлж байгаагаар энэ сарын сүүл хүртэл хүйтний эрч сулрахгүй бөгөөд Европын олон орон онц байдал зарлаад байгаа юм байна.
О.Удвал
www.UNEN.mn сайт
www.UNEN.mn сайт

Сэтгэгдэл (1)
zochin (202.179.16.239)
yamar aztain be amid bjiidag