Нүүдлийн эмнэлэг

ХБНГУ-ын  эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины “WAS” үйлдвэрт зохион бүтээсэн  тэвшийг Volkswagen  маркийн крафтерийн  суурин дээр байрлуулан гурван автомашиныг бүтээсэн аж.
ХБНГУ-ын  эмнэлгийн яаралтай тусламжийн автомашины “WAS” үйлдвэрт зохион бүтээсэн  тэвшийг Volkswagen  маркийн крафтерийн  суурин дээр байрлуулан гурван автомашиныг бүтээсэн аж.
Тус эмнэлгийн автомашинд нүүдлийн рентген, нүүдлийн шүд, нүүдлийн ерөнхий эмчилгээний эмнэлгийн тоног төхөөрөмжөөр тусгайлан тоноглогдсон аж. Тус улсын Wietmarschen хотын “WAS” үйлдвэр дээр Монгол улсад нийлүүлэгдэж буй нүүдлийн гурван эмнэлэгт ажиллах их эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер, жолооч нар өнгөрсөн сарын 29-ний өдрөөс энэ сарын 6-ны өдрүүдэд сургалтад суужээ.
Сургалтанд хамрагдагсад нь  автомашины   хүчин чадал, үзүүлэлтүүд, засвар үйлчилгээ, автомашины  аюулгүй, хэвийн  ажиллагааг хангах, эмнэлгийн тоног төхөөрөмжийг хөдөлгөөнгүй бэхлэх, цахилгаан үүсгүүрийн хэвийн ажиллагааг хангах, явуулын эмнэлгийн тоног төхөөрөмжийг  ажиллуулах,засвар үйлчилгээг хэрхэн хийх талаар  суралцсан байна.

Ч. Батцэцэг

www.UNEN.mn сайт
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (124.158.90.34)

    2012-02-15

    ene chin manaid yostoi heregteidee gadaadad zunduu l bdg manaid l bdgv