Ч.Улаан: Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байх боломж бий
- 2018-04-12
- Улс төр
- 3

Монгол Улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн Стандарт банкнаас 51 сая ам. доллар зээлсэн гэх хэрэг нэлээд дуулиан шуугиантай үргэлжилж байна. Энэхүү хөрөнгийг "Жаст"-ын Ш.Батхүү зээлсэн бөгөөд 51 сая ам.долларыг төлж чадаагүйгээс үүдэн уг асуудлыг Арбитрын шүүхээр хэлэлцэж шийдвэр гаргасан байдаг. Ингэхдээ хэргийн батлан даагчаар “Эрдэнэт” үйлдвэрийг, харин хариуцагчаар нь Монгол Улсын Засгийн газрыг татсан юм. Ингэснээр “Эрдэнэт” үйлдвэрийг битүүмжилж, өдөрт хэдэн сая ам.долларын хүү, алданги төлөхөөр болсон талаарх мэдээлэл бий. Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан Арбитрын шүүхийн шийдвэр гарсан ч татвар төлөгчдийн мөнгөөр шууд төлбөр хийхгүй байх эрх зүйн боломж Монгол Улсад байгааг хэлэв. Тэрбээр “Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээж авахгүй байх дархлаа Монгол Улсад бий.
Тэр дарлаагаа ашиглах ёстой. Гэтэл Арбитрын шүүхийн шийдвэрийг яаран дааран хүлээн авч, тэр төлбөрийг татвар төлөгчдийн нуруун дээр авчирна гэж байгаа бол энэ нь эдийн засгийн гэмт хэрэг болно. Арбитрын шүүхийн шийдвэрийг хүлээн авч болохгүй байхыг зохицуулсан олон улсын конвенц гэж байна. Тус конвенцэд манай улс элсээд орчихсон. Үүний дагуу ажиллах юм бол олон улсын дэмжлэг хүлээж авах бүрэн боломжтой” гэжээ. Гадаадын арбитрын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх тухай олон улсын конвенц 1958 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлжээ. Энэ конвенцид нэгдэн орсон улс орнуудын нэг нь Монгол юм.
М.ЭНХ

Сэтгэгдэл (3)
(202.179.24.183)
Томоохон улс орны удирдагч нарт тухайлбал Англи, АНУ-ын туслахыг хүсч ил захидал илгээх хэрэгтэй. Нөгөө талаас хууль бус, шудрага бус Арбитрын шүүхийн шийдэрийг дэлхийд зарлах хэрэгтэй.
(139.5.218.148)
АЛБАН ТУШААЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ, УЛСЫН ӨМЧИЙГ ҮНЭГҮЙДҮҮЛЖ ЗАЛГИХААР ЭРЧЭЭ АВАН ЗҮТГЭСЭЭР ИРСЭН ХҮЧИРХЭГ БҮЛЭГЛЭЛИЙНХЭН БОЛОХ АРБИТРИЙН ШҮҮХЭД ЭХ ХУВИЙГ ГАРГАЖ ӨГӨӨГҮЙ ЭРДЭНЭТИЙН 49 ХУВИЙН БҮЛЭГЛЭЛИЙН Л. БОЛОР-ЭРДЭНЭ НАРЫГ ШАЛГАХГҮЙ БАЙГАА НЬ АНХНААСАА ХУЙВАЛДААН БАЙСАН ЮМ БИШ ҮҮ??????? Ш. БАТХҮҮ ГЭГЧ ЧИНЬ ХУУРАМЧ ГАРЫН ҮСГИЙН ХЭРГЭЭРЭЭ ЯЛЛАГДСАН ГЭЭ БИД ДЭЭ. ЯАГААД 49 ХУВИЙН БҮЛЭГЛЭЛИЙГ ШАЛГАХГҮЙ БАЙНА?????? ЭЛБЭГДОРЖ, БАДАМЖУНАЙ, ЭРДЭНЭБИЛЭГ, ОРХОН, М.ЭНХБОЛД, Ш.СОЛОНГО, БААСАНХҮҮ, ПҮРЭВОРЖ, З. ЭНХБОЛД ........... ЭДГЭЭРИЙН ХАНЬ ХАМСААТАН ШҮҮХ, ПРОКУРОР, АТГ, ЦАГДАА, ТӨРИЙН ШАТ ШАТНЫ БАЙГУУЛЛАГАД ШУРГАЛСАН АВИЛГАЧДЫГ ЯАГААД ШАЛГАДАГГҮЙ ЮМ БОЛ?????
Zochin (112.214.89.191)
Bolomj baiwal hugatsaa aldmaargui baimaar ym