Ливи, Тунисын элчин сайдыг хөөлөө
- 2012-02-14
- Дэлхий
- 0
Сирийн Засгийн газар Дамаск дахь Ливи, Тунис улсын Элчин сайдыг 72 цагийн дотор тус улсаас гарч явахыг шаарджээ. Сирийн Гадаад харилцааны яамны төлөөлөгч Жихад Макдисси сэтгүүлчидтэй уулзах үеэр дээрх мэдэгдлийг хийжээ.


Сирийн Засгийн газар Дамаск дахь Ливи, Тунис улсын Элчин сайдыг 72 цагийн дотор тус улсаас гарч явахыг шаарджээ. Сирийн Гадаад харилцааны яамны төлөөлөгч Жихад Макдисси сэтгүүлчидтэй уулзах үеэр дээрх мэдэгдлийг хийжээ. Түүний мэдэгдсэнээр тус улс Катар дахь Элчин сайдын яамаа хааж Кувейт, Саудын Араб дахь Элчин сайдаа дуудаад байгаа аж. Ливи, Тунис улс Сирийн хүчирхийллийг шүүмжлэн тус улсаас Элчин сайдаа татсан байна. Үүний хариуд Дамаск дээрх шийдвэрийг гаргажээ. Тунис улс Сирийн Засгийн газартай харилцаагаа тасалж, тус улсын Элчин сайдыг хөөсөн Арабын анхны орон болжээ. Үүний дараа Ливи Сирийн Элчин сайд болон Элчин сайдын яамны ажилтнуудыг хөөхөөр болсон байна. Булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнууд энэ сарын эхээр Сириэс Элчин сайдаа татахаар болсон юм. Арабын орнуудын энэ шийдвэр Сирийн Засгийн газрыг харгис үйлдлээ зогсоохоос нааш өөрчлөгдөхгүй ажээ.


Сэтгэгдэл (0)