Попын хатан хааны үхлийн шалтгааныг тогтоожээ

Попын хатан хаан Уитни Хьюстон Лос-Анжелес хотын баячуудын хотхон Беверли Хиллс дэх “Беверли Хилтон” зочид буудлын дөрвөн давхар дахь буудалласан өрөөндөө нас барсан билээ.
    Попын хатан хаан Уитни Хьюстон Лос-Анжелес хотын баячуудын хотхон Беверли Хиллс дэх “Беверли Хилтон” зочид буудлын дөрвөн давхар дахь буудалласан өрөөндөө нас барсан билээ. Тэрбээр дуу хөгжмийн хамгийн том наадам “Грэмми Авардс”-т оролцохоор уг зочид буудалд буужээ. Учир нь тус зочид буудалд “Грэмми Авардс”-ын үдшийн зоогны арга хэмжээ болдог. Алдарт дуучин “Грэмми Авардс” болохоос ердөө нэг хоногийн өмнө буюу өнгөрөгч бямба гаригт өөд болсон юм. Түүний үхлийн шалтгаан саяхныг хүртэл тодорхойгүй байсан ч эмч нар түүнийг юунаас болж нас барсныг тогтоосноо мэдэгдлээ. Тэдний хэлснээр дуучин бүсгүй хар тамхи хэрэглэн мансуурсан үедээ ваннтай усанд живжээ. Харин дуучны биед хийсэн шинжилгээгээр согтууруулах ундааны төрлийн зүйл олдоогүй байна. Хэрвээ алдарт дуучинд яаралтай тусламж үзүүлсэн бол тэр амьд үлдэх боломжтой байсан гэж эмч нар хэлжээ. Харамсалтай нь түүнийг мансуурах үед охин Бобби Кристина болон үеэл Дион Уорвик нар хажууд нь байгаагүй аж. Алдарт дуучныг бие хамгаалагч нь олсон юм. Өнгөрөгч бүтэн сайн өдөр Лос-Анжелес хотын “Стэплес центр”-т болсон “Грэмми Авардс”-ын наадам алдарт дуучныг дурсан санасан уйтгар гуниг дор өнгөрсөн байна. Энэ үеэр дуучны дотны найз Мэрай Кэри болон Кристина Агуйлера, Рианна нар эмгэнэл илэрхийлжээ. Алдарт дуучны гэнэтийн үхэл түүний шүтэн бишрэгчид, найз нөхөд болон гэр бүлийнхэнд нь хүндээр тусчээ. Ялангуяа дуучны ганц охин Бобби Кристинаг энэ явдал шоконд оруулж, эмнэлэгт хэвтүүлсэн байна.
 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • zaza (182.160.30.201)

    2012-02-18

    Haramsal ilerhiilye

  • zochin (202.170.68.19)

    2012-02-14

    haramsaltai bna